Шууд Chart

“Perlan 2” нисэх онгоц өндрийн нислэг хийх үеэрээ дэлхийн дээд амжилтаа эвджээ

2018-09-19 09:00:00

Нисэх онгоц бүтээгч компаниуд агаар мандлын хамгийн дээд өндөрлөгт нислэг үйлдэх чадалтай онгоц бүтээхээр ажиллаж байна. Эдгээрээс хамгийн ихээр анхаарал татаж байгаа нь Airbus компанийн хэрэгжүүлж байгаа Perlan төсөл юм. Тэгвэл тус төслийн хүрээнд хийсэн нэгэн туршилтаар өндрийн нислэгийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож чадсан байна.

Өнгөрсөн 2017 онд үзэгчиддээ Перлан онгоцны туршилттай холбоотой мэдээллийг хүргэж байсан. Тухайн үед мөн л дэлхийн дээд амжилтыг тогтоож чадсан талаарх мэдээллийг хүргэж байсан юм. Энэ амжилтыг дахин эвдэх, тус нисэх онгоцны хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа талаар онцолж байсан билээ. Airbus концерны хүрээнд хөгжүүлэгчид нь 10 метр урттай, 25,6 метр урттай далавчтай онгоцоо агаар мандалд аюулгүйгээр хүргэх зорилтыг тавин ажиллаж байгаа. Жингийн хувьд нэг тонноос бага зэрэг хөнгөн буюу тодруулбал 816 кг жинтэй нисэх онгоц юм. Хөлгийн бүхээгт хүний суудал бүхий багтаамжтай.

Дэлхийн агаар мандал өөд гүн нэвтрэх тусам агаарын хэм маш хүйтэн байдаг. Гэхдээ тус онгоцны бүхээгт зорчиж байгаа , нисэгчдэд тусгай зориулалтын хамгаалалтын өмсгөл шаардлагагүй юм байна. гэсэн хэдий ч хүчилтөрөгчийн аппарат зайлшгүй зүүх хэрэгтэй болдог нь мэдээж юм. Airbus – ийн техникийн бааз бүхий байгууламж буюу Perlan хөлгийг угсрах үйлдвэр Аргентин улсад оршдог. Тухайн баазад бүхий л төрлийн судалгаа, туршилтын ажлыг хийж гүйцэтгэдэг юм. Өмнө буюу анх Perlan нисэх онгоц газраас дээш агаар мандлын зүгт 15900 метрийн өндөрт гарч, дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан. Тэгвэл энэ удаад сайжруулсан хувилбарын Perlan 2 нисэх онгоц энэ хязгаарыг ахиулж чадсан юм.

Өөрөөр хэлбэл Армстронгийн шугам гэж нэрлэгддэг хэжмээ хязгаарт бараг хүрсэн гэсэн үг. Энэ бол амьд бие организмд шууд сөргөөр нөлөөлөх орон зай гэж ойлгож болно. Холбогдох албаны мэргэжилтнүүдийн сүүлд мэдэгдсэнээр бол Perlan 2 нисэх онгоц газраас дээш 18900 метрийн өндөрт буюу өмнөх амжилтаасаа даруй 3000 метрээр илүү өндөрт гарч чадсан юм. Үүнийг хүн төрөлхтний түүхэнд анх удаа саран дээр хөл тавьсан НАСА-гын сансрын нисэгч Нил Алден Армстронгийн шугамын доод хил хязгаарын шугам гэж тодорхойлж байгаа юм. Одоогоор Airbus-ын инженерүүд болон удирдлагууд Perlan нисэх онгоцоо дахин сайжруулан эвдэгдээд байгаа рекордоо дахин эвдэх төлөвлөгөөгүй байгаа гэдгээ мэдээллээд байна. Гэхдээ тус нисэх онгоц хангалттай асар өндөрт нислэг үйлдэх чадвартай гэдгээ батлан харуулсан нь төслийн гол зорилго болж чадсан хэмээн онцолсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Perlan 2” нисэх онгоц өндрийн нислэг хийх үеэрээ дэлхийн дээд амжилтаа эвджээ  
Үзсэн: 1844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй