Барилга угсралтын салбарт цоо шинээр орж ирж байгаа технологи бол 3D хэвлэгч төхөөрөмж юм. Орчин үеийн техник технологийн дэвшлийн ачаар хүн төрөлхтөн барилга, байгууламжийг хэвлэх арга барилаа олж аваад байгаа гэж хэлж болно. Тэгвэл энэ технологийг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин салбартаа туршиж үзсэн байна. Тодруулбал, Америкийн Тэнгисийн цэргийн корпус дэлхийн хамгийн том 3D хэвлэгч төхөөрөмжийн тусламжтайгаар цэргийн казармаа хэвлэн гаргасан байна.
Барилгын салбарт уламжлалт техник, тоног төхөөрөмж ашиглах нь санхүүгийн өндөр зардал гаргадаг. Үүнийг шийдэх олон төрлийн санаа шийдлүүд байдгаас хамгийн сонирхол татахуйц арга барил, шийдэл бол 3D хэвлэгч төхөөрөмж юм. Энэ нь эдийн засагт хэмнэлт авчрах ач холбогдолтой, нөгөөтэйгээр цаг хугацаа хэмнэсэн сонголт юм. Хэдийгээр хэвлэгч төхөөрөмжөөр цэргийн бааз дахь барилга, орон сууцыг хийж байгаа ч , энэ нь чанар, стандарт аюулгүй байдлын тал дээр ч ямар ч асуудалгүй ээ хэмээн онцолсон. Дэлгэцэн дээр харагдаж байгаа дэлхийн хамгийн том хэмжээтэй 3D хэвлэгч машин цэргийн 46 кв метр талбайтай хуарангийн байшинг ердөө 40 цагийн дотор хэвлэн босгосон байна.
Хэрэв үүнийг техник тоног төхөөрөмж, 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах хүчний дэмжлэгтэйгээр хийсэн бол багадаа 5 өдөр зарцуулах шаардлагатай юм байна. Энэ бол жинхэнэ утгаараа цаг хугацааг хэмнэсэн бодит үр дүн юм. Хэвлэгч төхөөрөмж байшингийн хэлбэр загвар хэмжээ заасан тусгай программчлал бүхий өгөгдөл мэдээллийн дагуу үйлдлээ дэс дараалалтайгаар, цэгцтэй хийж гүйцэтгэж байгааг харж болохоор байна. Роботжуулсан автомат системээр хангагдсан хэвлэгч төхөөрөмж зуурмагийг бага бага хэмжээгээр шахан гаргаж давхарлах зарчмаар үйлдлээ хийж гүйцэтгэнэ. Үүнийг салбартаа өргөнөөр нэвтрүүлэн, хурд хүчин чадлыг нь улам нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм.
| АНУ-ын тэнгисийн цэргийн корпус 3D хэвлэгч төхөөрөмж ашиглан казармаа босгожээ | ||
| Үзсэн: 2032 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.