Эрүүл-Алтай хөтөлбөрийн хүрээнд Говь- Алтай аймгийн бүх сумдын эрүүл мэндийн төв, эмнэлэгт үзлэг оношлогоо хийж, иргэдэд хүрч ажиллаж байна.
Говь- Алтай аймгийн засаг даргын эрүүл алтай хөтөлбөр, архигүй алтай дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн засаг даргын , аймгийн нутгийн зөвлөл эрүүл мэндийн газар, цагдаагийн газартай хамтран аймгийн бүх сумдад эрүүл мэндийн үзлэг оношилгоог иргэдэд хүргэж үйлчилж байна. Энэхүү ажлын хүрээнд эрүүл мэндийн үзлэг, эрүүл амьдрах дадал хэвшил, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, архины хор уршгийг таниулах зэрэг сургалт сурталчилгаа явагдаж байна.
Аймгийн 18 сум 2 тосгонд хүрч ажиллахаас нэгдүгээр ээлж нь 5 болон 6 сард Халиун, Шарга, Төгрөг, Бугат, Тонхил, Дарив, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Есөнбулаг сумын Наран багийн нийт 8402 хүнд хүрч үйлчилжээ. Харин хөтөлбөрийн 2 дугаар ээлжийн баг энэ сарын 29-ний өдөр хүртэл Есөнбулаг сумын Рашаант баг, Гуулин, Дэлгэр, Чандмань, Эрдэнэ, Баянтоорой, Алтай, Цогт, Цээл, Бигэр сумдад ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд зүрх судас, мэдрэл, ЭХО-ны эмч нар,Говь- Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, бэлгийн замын дархлал хомсдлын өвчлөл, эмэгтэйчүүд, уламжлалын эмч нарын хамтарсан үзлэг оношлогоог иргэдэд хүргэж байна.
| Говь- Алтай аймгийн бүх сумдын эрүүл мэндийн төв иргэдэд хүрч ажиллаж байна | ||
| Үзсэн: 850 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.