Шууд Chart

Өнөөдрөөс цаг агаар эрс сэрүүснэ

2018-09-19 16:32:29

Энэ сарын 19 нөөс эхлэн Төв аймгийн ихэнх нутгаар цаг агаар сэрүүсэхийг аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Тиймээс цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг албаныхан хүргэж байна. Өнөөдөр нутгийн баруун хэсгээр  ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна.  Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд, Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар ахиухан хэмжээний хур тунадас,нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.  Нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний, бусад нутгаар бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр. Нутгийн баруун хэсгээр 16-18 м/с хүрч ширүүснэ.

 Мөн энэ сарын 19-22 ны өдрүүдэд нутгийн зүүн хойд хэсгээр өдөртөө 4-9 хэм дулаан, шөнөдөө 2-7 хэм хүйтэн байх бол бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.  Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр. Зарим үед 16-18 м/с хүрч ширүүснэ.

Харин энэ сарын 23-наас бага зэргийн дулаарах төлөв ажиглагджээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өнөөдрөөс цаг агаар эрс сэрүүснэ  
Үзсэн: 1029 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй