АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын төрийн тэргүүн асан Жорж Буш Ойрхи Дорнод руу АНУ-ын цэргийг оруулсан нь түүхэн том алдаа байсан гэж тодорхойлсон байна. Тэрбээр Хиллд өгсөн ярилцлагынхаа үеэр ийнхүү мэдэгдсэнийг олон улсын хэвлэлүүд иш татан дамжуулж байна.
Ерөнхийлөгч асан Барак Обама Ойрхи Дорнодоос АНУ-ын цэргийг гаргасан нь буруу байсан ч тус бүс нутаг руу цэргээ оруулсан нь Америкийн түүхэн дэх хамгийн том алдаа байсан хэмээн тэрбээр хэлсэн байна. Мөн АНУ Ойрхи Дорнод дахь цэргийн ажиллагаанд 7 их наяд ам.доллар зарцуулсан төдийгүй олон сая хүний амь нас хохирсныг тэрбээр онцолсон байна.
Пентагоны мэдээнд 2001-2018 оны хооронд Ирак, Афганистан, Сири дэх цэргийн ажиллагаанд 1.52 их наяд ам.доллар зарцуулсныг тэмдэглэсэн байдлыг энэ нийтлэлд сануулсан байлаа. Түүнчлэн Брауновийн хүрээлэн 2017 оны есдүгээр сарын байдлаар Ойрхи Дорнод дахь цэргийн ажиллагаанд 5.6 их наяд ам.доллар зарцуулсан гэж тооцоолсон байдаг байна. Үүнд ахмад дайчдад эмнэлгийн тусламж үзүүлсэн гэх мэт нэмэлт зардлуудыг ч оруулжээ.
| Дональд Трамп: АНУ Ойрхи Дорнод дахь цэргийн ажиллагаанд 7 их наяд ам.доллар зарцуулсан | ||
| Үзсэн: 898 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.