Сирийн удирдагч Башар Асад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд цахилгаан утас илгээж "Ил-20" онгоц осолдож, Оросын цэргийн албан хаагчид амиа алдсанд хувиасаа болон ард түмнийхээ өмнөөс эмгэнэл илэрхийлсэн байна.
Башар Асад Оросын байлдааны онгоц сүйрсэнд Израиль улс хариуцлага хүлээх ёстойг тэмдэглэсэн байлаа. Мөн Тель Авив жигшүүрт зорилгодоо хүрэхийн тулд байнга бохир түрэмгий арга ашигладгийг буруушааж байгаагаа илэрхийлсэн байна. Үүний үэрэгцээ Сирийн Ерөнхийлөгч энэ эмнэлэгт хэрэг терроризмын эсрэг хийж буй хамтын тэмцлийг нь зогсоохгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Оросын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков Израилийн сөнөөгч онгоцууд Латакигийн орчимд санаатайгаар ийм аюултай нөхцөл байдлыг үүсгэсэн хэмээн баталж Израильчуудын дайсагнасан өдөөн хатгасан энэ үйлдэлд зохих хариуг нь барих болно хэмээн мэдэгдэж байсан юм.
Харин Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж энэ ослын шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаанд шаардлагатай бүх мэдээллийг Оросын талд өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. Мөн тэрбээр Сири дэх хоёр улсын цэргийнхний ажиллагааг цаашид уялдуулахыг уриалсан байна.
Гэхдээ онгоц осолдсоны хариуцлагыг Дамаск хүлээх ёстойг сануулаад амжсаныг хэвлэлүүд дамжуулж байна. Оросын "Ил-20" онгоцыг энэ сарын 17-ны өдөр Сирийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах төхөөрөмж сөнөөж устгасан юм. Багийн гишүүд болон цэргийн албан хаагч 15 хүн явсан энэ онгоц Сирийн Латакия мужийн Баниаса хотоос баруун зүгт 27 км-ийн зайд явж байгаад сүйрсэн юм.
| Башар Асад ОХУ-ын Ерөнхийлөгчид цахилгаан утас илгээж, эмгэнэл илэрхийлжээ | ||
| Үзсэн: 850 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.