Роботын технологийн хурд нэмэгдэхийн хэрээр дэвшилтэд бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн хэмжээ улам багасаж байна. Эдгээрийн нэг бол агаарт нислэг үйлдэх боломжтой бичил робот юм.
Нидерландын судлаачид нисдэг шавжыг судлан бичил роботын төхөөрөмж бүтээсэн байна. нисдэг шавж ямар хөдөлгөөнийг ямар хурдтайгаар хийж байгааг судлан тус роботыг бүтээжээ. Судлаачдын багийн хийж хэрэгжүүлж байгаа төслүүдээс Nimble нэртэй моторт нисдэг төхөөрөмж яг л жинхэнэ шавжтай адилхан болсон байна. Өөртөө маш жижигхэн, мөн нимгэн 4 ширхэг далавчтай болсон. Ямар ч чиглэлийн хөдөлгөөнийг чөлөөтэй хийж чадах байдлаар бүтээгдсэн. Одоогийн байдлаар бүтээгээд байгаа энэ харагдаж байгаа нисдэг бичил робот шавж батарейныхаа хүчин чадлын хэмжээнд агаарт 5 минут гаруй нислэг үйлдэж чаддаг байна.
Ингэхдээ нэг км гаруй замыг туулах боломжтой гэжээ. Энэ роботыг судалгааны зориулалтын нарийн туршилтад ашиглах зориулалтаар бүтээсэн байна. Мэдрэгч төхөөрөмж болон дүрс бичлэгийн камераар тоноглон яаж ч бол яаж ашиглаж болно. Судлаачид болон зохион бүтээгчид нь тус роботоо төрөл бүрийн үйлдэл хийж сургахаар судалж байна. Жишээ нь, гадны нөлөөллөөс эрсдэлгүйгээр зугтах гэх мэт. Энэ төхөөрөмжийг улам нарийн, боловсронгуй технологиор хангаж, цаашид шавжны аймгийн амьтдыг судлах боломжтой гэж харж байгаа талаар онцолж байгаа юм.
| Нисдэг бичил робот шавж “Nimble” км гаруй газар хүрч очих боломжтой | ||
| Үзсэн: 947 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.