Шууд Chart

Nubia бренд шинэ загварын бугуйн цаг хэлбэртэй ухаалаг гар утсаа танилцууллаа

2018-09-23 11:00:00

Дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд Хятадын үйлдвэрлэгч Nubia бренд шинэ загварын гар утсаа танилцуулаад байна. Бугуйн ухаалаг цагтай тун төстэй болсон тус гар утсыг сонирхох хүмүүс их байгааг онцолж байна.

Nubia бренд бол Хятадын ZTE компанийн охин компани. Тус компани Nubia-a нэртэй ухаалаг гар утас бүтээн олон нийтэд танилцуулсан нь салбартаа олны анхаарлыг ихээр татжээ. Тун удахгүй зэх зээлд худалдаална гэдгээ мэдэгдсэн юм. Бугуйн цаг хэлбэртэй ухаалаг цагны дэлгэц маш нарийн технологиор хангагдсан. Тодруулбал, уяан хатан шинж чанартай дэлгэц гэсэн үг юм. Бугуйн цагны бараг тал хувь нь дэлгэц болж өгсөн. Бидний өдөр тутамдаа ашигладаг ухаалаг гар утасны бүхий л үйлдлийг хийх боломжтой. Дуудлага хийх, захидал бичих, зураг дарах болон цахим орчинд нэвтрэх гэх мэт. Мөн бугуйн ухаалаг цаганд байдаг зүрхний цохилт мэдрэгчийг ар талын хэсэг нь суурилуулж өгсөн.

Бугуйдаа зүүгээд хаана ч, хэзээ ч аваад ашиглаад явж болдог хамгийн гол давуу талтай. Андройд үйлдлийн системийн дэмжлэгтэйгээр ажилладаг. Зах зээлд гарах өдрийг нь ойртох үеэр ямар үнэ ханштайгаар борлуулах талаарх мэдээллээ өгнө хэмээн үйлдвэрлэгч компанийн талаас мэдээлсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Nubia бренд шинэ загварын бугуйн цаг хэлбэртэй ухаалаг гар утсаа танилцууллаа  
Үзсэн: 1595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй