Шууд Chart

Унадаг дугуйны дугуйнд давхарлан ашиглах боломжтой хамгаалалт “reTyre ”

2018-09-23 12:00:00

Унадаг дугуйн хэрэгслүүд шинэчлэгдэн өөрчлөгдсөөр байна. Үүнтэй холбогдуулан унадаг дугуйнд давхарлан ашиглах боломжтой хамгаалалт бүхий наалтыг бүтээсэн талаарх мэдээллийг онцоллоо. “Retyre” гэх нэртэй энэ хэрэгслийг дугуйнд углан хэрэглэж хурц ирмэгтэй чулуу ихтэй замаар давхихад тохиромжтой хэмээн танилцуулжээ.

Дугуйн технологийн энэ шинэ бүтээлийг дугуйны гутал гэж тайлбарлавал үзэгчдэд илүү ойлгомжтой болох байх. Яг л гутал өмсөж байгаа мэт углаад, дараагаар нь цахилгааныг нь гүйлгээд бэхэлнэ. Энэ зарчмыг дугуйнд давхар хаймар углах байдлаар харуулж, туршиж байгаа дүрс бичлэгээс харж болохоор байна. Хотын замын хөдөлгөөнд зориулагдсан унадаг дугуйны дугуй маш нарийн мөн нимгэн байдаг. Энэ дугуйгаар уулын замаар, хурц ирмэгтэй чулуу ихтэй газраар болон цастай, борооны устай, нойтон газраас явах тохиромжгүй. Энэ бүгдэд тохируулан дугуйгаа солино гэдэг нэгдүгээрт эдийн засагт гарлагатай, 2-рт цаг хугацаа шаардсан ажил байдаг.

Тэгвэл энэ харагдаж байгаа дугуйн нэмэлт хамгаалалт бүхий хэрэгсэл энэ асуудлыг хормын дотор шийдэж чаддаг байна. 568 гр жинтэй учраас дугуйнд болон жийхэд их ачаалал төдийлөн очихгүй. Үүнийг Норвегийн дугуйн мэргэжилтнүүд санаачлан зохион бүтээсэн байна. Дугуй хагарах гэсэн аюулгүй боллоо гэж ойлгож болно. Кокосын утас болон дахин боловсруулсан резинээр хийсэн материалаар бүтээжээ. Ямар унадаг дугуйнд ашиглахаас хамаараад хэлбэр загвар, хэмжээнээс шалтгаалаад үнэ нь харилцан адилгүй байх юм байна.

Тодруулбал, 36-70 ам.долларын үнэтэй гэжээ. Харин тусгай захиалгаар худалдан авах тохиолдолд бартаат замын хамгаалалтын хэрэгсэл 55 ам.доллар бол өвлийн цастай замд зориулагдсан хамгаалалтын хэрэгсэл нь 70 ам.доллар юм байна.  “Retyre” хэрэгслийг хөгжүүлэгчдийн мэдээлснээр, энэ шинэ бүтээл ирэх сараас Европын зарим газруудад худалдаалагдаж эхэлнэ хэмээн онцолжээ. Харин дэлхий нийтийн зах зээлд ирэх оноос худалдаалагдаж эхлэх юм байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Унадаг дугуйны дугуйнд давхарлан ашиглах боломжтой хамгаалалт “reTyre ”  
Үзсэн: 2247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй