Шууд Chart

Майк Помпео: АНУ, БНАСАУ-ын 2 дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахын тулд маш их ажил хийх хэрэгтэй

2018-09-23 13:14:21

Сүүлийн үед АНУ, Умард Солонгосын хоёр дахь дээд хэмжээний уулзалт болно гэх өөдрөг зүйл их яригдах болсон ч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео телевизийн “Фокс ньюс” сувагт өгсөн ярилцлагадаа “Дэлхий ертөнц дахин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун-тай яриа хэлэлцээний ширээний ард суухыг хартал маш их зүйл хийх хэрэгтэй” гэлээ.

АНУ-ын Гадаад хэргийн сайдын хэлж байгаагаар, тэрбээр тун удахгүй дахин Пхеньянд зочлохоор зэхэж байгаа бөгөөд үүгээр хоёр орны удирдагчдын дараагийн уулзалтыг амжилттай болгох бэлтгэлийг хангах юм байна. Гэхдээ Майк Помпео, Пхеньян цөмийн зэвсгээсээ бүр мөсөн татгалзах хүртэл БНАСАУ-ын эсрэг тогтоосон олон улсын хориг арга хэмжээ хүчинтэй хэвээр байна гэдгийг санууллаа.

Умард болон Өмнөд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Мүн Жэ Ин нар энэ долоо хоногт Пхеньянд түүхэн уулзалт хийж, Пхеньяны тунхагт гарын үсэг зурсан. Энэ баримт бичигт "Хэрвээ АНУ хариу арга хэмжээ авбал, өөрөөр хэлбэл аюулгүй байдлын баталгаа өгвөл Умард Солонгос гадны ажиглагчдыг, мэргэжилтнүүдийг байлцуулан пуужингийн туршилтын талбайгаа хаахад, мөн цөмийн байгууламжаа нураахад бэлэн" гэдгээ илэрхийлсэн.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Майк Помпео: АНУ, БНАСАУ-ын 2 дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахын тулд маш их ажил хийх хэрэгтэй  
Үзсэн: 973 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй