Шууд Chart

Германд анх удаа автомат жолоодлоготой Трамвайг туршиж эхэлжээ

2018-09-27 12:58:55

Нийтийн тээврийн үйлчилгээний багагүй хэмжээний ачааг хотын авто замын дундуур оршдог трамвай үүрдэг. Барууны өндөр хөгжилтэй хотууд салбартаа эдийн засагт хэмнэлттэй, эко трамвайг үйлдвэрлэн үйлчилгээнд нэвтрүүлээд эхлээд байна. Тэгвэл саяхан ХБНГУ-д автомат жолоодлоготой трамвайг зорчигч тээврийн үйлчилгээний зориулалтаар туршилтад оруулж эхэлжээ.

Германы инженерүүд зорчигч тээврийн салбарт автомат жолоодлогын системээр ажилладаг трамвайг хамгийн түрүүнд нэвтрүүлэхээр зорьж байна. Өмнөх удаагийн мэдээллээрээ, ХБНГУ устөрөгчийн шатахуунаар ажилладаг галт тэргийг салбартаа нэвтрүүллээ гэдэг мэдээллийг оруулж байсан. Энэ нь тус улс зорчигч тээврийн салбартаа энэ асуудал дээр ихээхэн ач холбогдол үзүүлж байгааг илтгэж байгаа хэрэг. Энэ удаад Германы Потсдам хотын трамвайн шугамд Vip Verkehrsbetrieb Potsdam зорчигч тээврийн компанийн Siemens Mobility компанитай хамтран автомат жолоодлогын системээр ажилладаг дэлхийн хамгийн анхны трамвайг туршиж эхэлсэн нь олны анхаарлыг татаж байна. Туршилтыг тусгай зориулалтын бүс бүхий зам дээр бус харин Потсдам хотын трамвайн зам дээр зорчигч тээврийн чиглэл бүхий шугамын хөдөлгөөнд хийжээ.

Энэ харагдаж байгаа мэдрэгч төхөөрөмжүүдээр тоноглогдсон трамвайг Combino нэртэй вагоны үндсэн бааз суурийг түшиглэн бүтээсэн байна. Бүх хэсэгтээ мэдрэгч төхөөрөмж суурилуулсан тус автомат жолоодлоготой трамвай шугамын хөдөлгөөнд оролцож байхдаа хотын авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ болон явган хүний гарцын талаарх мэдээллийг авахаас гадна, өөрөө давхар харж хянадаг юм. Трамвайн зогсоолд очсон даруйдаа зорчигчдоо гүйцэд бууж, суусны дараа аюулгүй байдлаа ханган хаалгаа автоматаар хааж нээдэг технологитой. Туршилтыг 6 км урт үргэлжлэх зам дээр хийсэн байна. Ингэхдээ нэг мэргэжилтэн хянагчаар дотор нь зорчжээ.

Одоогоор сүүлийн хэдэн өдрийн туршилтын дараах байдлаар ямар нэгэн осол аваар гараагүй, өөрөө явагч систем нь амжилттай ажиллаж байгаа талаар онцолсон. Туршилтын хугацаанд цаашид энэ нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхэд ямар асуудалгүй гэсэн дүгнэлт гарвал салбартаа нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Германд анх удаа автомат жолоодлоготой Трамвайг туршиж эхэлжээ  
Үзсэн: 1106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй