Шууд Chart

Автомат удирдлагын системээр хангагдсан усан тээврийн “MASSTERLY” компани байгуулагдана

2018-09-28 15:07:22

Улс орны эдийн засаг, хөгжлийн тулгуур худалдааны тээвэрлэлтийн хөгжлөөс шууд хамаардаг. Энэ ч үүднээсээ далай, тэнгисийн усан тээврийн салбарын  үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд улам нэмэгдсээр байгаа. Харин энэ салбарт нэгэн цоо шинэ үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор шинэ төрлийн компани төрөн гарах гэж байна. Энэ бол Норвегид байгуулагдах гэж байгаа “Масстэрли” нэртэй компани юм. Энэ компанийн хөлөг онгоцнууд автомат удирдлагын системээр хангагдсан дэлхийн хамгийн анхны тээвэрлэгч хөлөг онгоц болох гэж байгаа хэмээн онцолсон байна.

Өнгөрсөн оны 5-р сард Норвегийн “Яара Биркэлэнд” ачааны хөлөг онгоцыг шинэчлэн, цахилгаан хөдөлгүүртэй болгон тоноглох гэж байгаа хэмээн мэдэгдэж байсан юм байна. Улс орнуудын хооронд далайн тээврийг шинэ түвшинд хөгжүүлэх зорилгын хүрээнд цахилгаанаар ажилладаг ачаа тээврийн хөлөг онгоц бүтээх төсөл юм. Түүнчлэн дэлхийд хамгийн анхны автомат жолоодлоготой хөлөг онгоцыг салбартаа нэвтрүүлэгч компани болгохоор төлөвлөж байгаа гэжээ. “Яара Биркэлэнд” хөлгийг Норвегийн “Яара” химийн компани болон “Конгсбэрг технологийн компани мөн “Уилхэлмсэн” хөлөг онгоц үйлдвэрлэлийн компанитай хамтран бүтээх гэж байгаа гэж мэдээлжээ.

Ингэснээр “масстэрли” компани шинэ загварын эко хөлөг онгоц үйлдвэрлэх, хөгжүүлэх, далайн тээвэрт гарахдаа бүрэн бие даасан удирдлагын системээр хангагдсан ачаа тээврийн хөлөг онгоцны компани болно гэж онцолжээ. Сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар тус хөлгийг алсаас хянах, шаардлагатай тохиолдолд удирдах хүртэл үйлдлийг хийх боломжтой байх болно гэсэн байна.

Ирээдүйн далай, тэнгисийн ачаа тээврийн салбарт шинээр мэндлэх гэж байгаа энэ компани Шведийн Лисакер хотод байрлах бол төслийн ажил энэ оноос хэрэгжиж эхэлжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Автомат удирдлагын системээр хангагдсан усан тээврийн “MASSTERLY” компани байгуулагдана  
Үзсэн: 736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй