БНСУ олон улсын хамтын нийгэмлэгээс БНАСАУ-д цөмийн зэвсгээс татгалзахад нь дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва Умард Солонгосын эргэн тойрын байдлыг хэлэлцсэн Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр энэ тухай мэдэгдлээ.
“Сайд хуралд оролцогчдод хандаж Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох үйл хэрэгт тодорхой дэмжлэг үзүүлж, АНУ болон БНАСАУ хооронд харилцан ярилцахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ” гэж Өмнөд Солонгосын Гадаад яамны мэдээлэлд өгүүлжээ.
Хатагтай Кан Гён Хва БНАСАУ цөмийн зэвсгээс бүрэн дүүрэн татгалзах тал дээр зарим нэг бодит алхам хийснийг, тухайлбал, Пхунгери дэх цөмийн туршилтын талбайг нурааж хаасан, Сохэгийн пуужингийн туршин харвах талбайг хаасан зэргийг дурджээ.
Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайдын үзэж байгаагаар, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун гол анхаарлаа улс орныхоо эдийн засгийн хөгжилд чиглүүлэхийн тулд цөмийн зэвсгээс татгалзахад бэлэн гэдгээ чин зүрхнээсээ илтгэн харуулж байгаа юм байна.
| БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс татгалзахад нь дэлхийн хамтын нийгэмлэгийн дэмжлэг хэрэгтэй | ||
| Үзсэн: 733 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.