Шууд Chart

Скрипалийнхныг хордуулсан хэрэгт гуравдагч этгээд оролцсон тухай мэдээлэв

2018-09-29 13:10:00

Сергей Скрипаль болон түүний охин Юлияг хордуулсан хэрэгт гуравдах оролцогч гарч ирлээ. Британийн “Телеграф” сонины мэдээлснээр, Скрипалийнхныг хордуулахаас өмнө Оросын Тагнуулын ерөнхий газрын бас нэг офицер Их Британид ирж байжээ.

Британий тусгай алба энэ хүний хэн болохыг тогтоож чадсан ч нэрийг нь зарлахгүй байна. Сонины бичиж байгаагаар, энэ хүн байдлыг судалж, хордлого үйлдэхийг төлөвлөхөд тусалсан гэнэ. Энэ гуравдагч оролцогч гэмт хэргийн нөгөө хоёр оролцогч “Новичок” гэх сэтгэцэд нөлөөлдөг хорт бодисыг Их Британийн нутаг дэвсгэрт оруулахаас өмнө Солсбери хотод ирж байсан юм байна.

Скрипалийнхныг хордуулсан хэрэг Их Британид ийнхүү шуугиан тарьж, Лондон Орос улсыг Британийн нутаг дэвсгэрт химийн зэвсэг хэрэглэсэнд буруутгаж байна. Их Британийн Гадаад хэргийн сайд Жереми Хант өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “Би НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хүрээнд Оросын сайд Сергей Лавровтой уулзаж, үзэл бодлоо нээлттэй солилцсон. Орос улс тагнуулын хоёр ажилтандаа Британийн нутаг дэвсгэрт химийн зэвсэг хэрэглэх тушаал өгөх ёсгүй байсан гэдгийг ойлгуулсан” гэлээ.

“Орос улс энэ алдаатай алхмынхаа төлөө асар өндөр дипломат төлөөс төлөх болно. Орос улс цаашид өөрийгөө ийм маягаар авч явах тохиолдолд хэзээ ч тайван байж чадахгүй гэдгээ ойлгох цаг болсон” гэж Их Британий Гадаад хэргийн сайд мэдэгдэв. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Скрипалийнхныг хордуулсан хэрэгт гуравдагч этгээд оролцсон тухай мэдээлэв   
Үзсэн: 1039 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй