Говь-Алтай аймгийн Тайшир сумын эмэгтэйчүүд хоёрдугаар чуулганаараа бүтээлч ажил эхлүүлжээ. Тэд сумандаа 1000 ширхэг мод тарьсан байна. Тайшир сум эмэгтэйчүүдийн чуулганаа анх 2012 онд зохион байгуулж байсан юм. Тэд дараагийн арга хэмжээгээ эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг олон түмэнд хүргэх, бүтээлч ажлыг манлайлан эхлүүлэх зорилго тавьжээ.
Энэ зорилгын дагуу эмэгтэйчүүд сумандаа тус бүр таван мод тарьжээ. Цаашдын арчилгаа, тордолгоо ч үр хүүхдүүдтэйгээ хамтран хийх болсон байна.
| Тайшир сумын эмэгтэйчүүд 1000 мод тарьжээ | ||
| Үзсэн: 1118 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.