Шууд Chart

"Уулс дундах ертөнц" гэрэл зургийн үзэсгэлэн гарчээ

2018-10-02 11:06:27

Баян-Өлгий аймгийн залуу гэрэл зурагчин Н.Нуржас Өлгий хотод "Уулс дундах ертөнц" гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэлээ. Н.Нуржас сүүлийн таван жил гэрэл зураг авчээ. Гэхдээ голдуу байгалийн зураг авдаг байна. Тэрбээр бие даасан анхны үзэсгэлэндээ Монгол орны үзэсгэлэнт байгаль, казах түмний ахуй амьдрал, уламжлал, ёс заншлын онцлогийг харуулсан 50 зургийг дэлгэсэн байна. 

Гэрэл зурагчин Н.Нуржас 2015 оноос эхлэн Монголын гэрэл зурагчдын холбооноос зохион байгуулсан уралдаан тэмцээнүүдэд тогтмол оролцож эхэлжээ. Улмаар 2016 онд 400 гаруй зурагчин оролцсон "Монгол, монголчууд миний дуранд" уралдаанд "Өвлийн нүүдэл" цуврал бүтээлээрээ өрсөлдөж, "Миний эх орон Монгол" зургаараа тэргүүн байр эзэлж байжээ. 

Түүнчлэн 2017 онд түүний бүтээл "Монголын гэрэл зураг-2017" уралдааны шилдэг 100 бүтээлийн эгнээнд багтаж байжээ. 

Ө.Нурболат

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Уулс дундах ертөнц" гэрэл зургийн үзэсгэлэн гарчээ   
Үзсэн: 885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй