Шууд Chart

Чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар тохиролцоонд хүрчээ

2018-10-02 12:23:12

АНУ, Канад, Мексик улсууд Хойд Америкийн чөлөөт худалдааны бүсийн тухай гэрээг орлох худалдааны шинэ гэрээ байгуулахаар  тохиролцоонд хүрчээ. Энэ тухай Канадын гадаад хэргийн сайд Христи Фриланд, АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт  Лайтхайзер нарын хамтран гаргасан мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Түүнчлэн, тус шинэ гэрээний ачаар Хойд  Америкийн бүс нутгийн зах зээлийг илүү чөлөөтэй болгож, шударга худалдаа хийн, эдийн засгийн тогтвортой хөгжлийг нь хангах боломжтой болно хэмээн онцолжээ. Үүний өмнө Канад улс АНУ, Мексикийн худалдааны гэрээнд нэгдэхийг зөвшөөрсөн тухай мэдээлж байсан юм. Тодруулбал, өнгөрсөн сард АНУ, Мексикийн зарласан худалдааны гэрээнд  нэгдэхийг зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн байсан.

Одоо гурван улсын удирдагчид чөлөөт худалдааны шинэ гэрээг 60 хоногийн дотор батлахаар төлөвлөж байна. Канад улс АНУ-ын фермерүүдэд сүүний зах зээлдээ нэвтрэх өргөн боломж олгохыг зөвшөөрсөн бол хариуд нь АНУ Канадын автомашин үйлдвэрлэгчдэд  импортын гаалийн татвар ногдуулахгүй байхаа амласан байна.  Гурван улс шинэ гэрээг эцэслэн батлах тохиролцоонд хүрсэн тухай мэдээлэл  тарсан даруйд  Канад долларын америк доллартай харьцах ханш 0,5 хувиар харин Мексикийн песо 0,6  хувиар чангарчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар тохиролцоонд хүрчээ  
Үзсэн: 816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй