Шууд Chart

АНУ-ын Батлан хамгаалахын сайд БНХАУ-д хийх айлчлалаа цуцлав

2018-10-02 13:10:58

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис аравдугаар сард БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байсныгаа цуцалсан байна. Гэхдээ Пентагоноос одоогоор энэ мэдээллийг албан ёсоор батлаагүй байгаа ч "Си Эн Эн" энэ тухай мэдээлсэн юм. 

Мэттис БНХАУ-д айлчлах үеэрээ аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байсан юм. Гэвч АНУ, Хятадын харилцаа худалдааны асуудлаас болж хурцдаад байгаа учир ийнхүү айлчлалаа цуцалсан бололтой хэмээн "Си Эн Эн"-ийнхэн тайлбарлаж байна.

АНУ, БНХАУ-ын олон бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэгдүүлсэн. Түүгээр ч зогсохгүй АНУ Хятадын эсрэг бас нэг арга хэмжээ авсан юм. Энэ нь худалдааны татвартай холбоогүй. Харин БНХАУ-ын Батлан хамгаалах яамны ажилтнуудын эсрэг авсан хориг арга хэмжээ юм.

Тодруулбал, БНХАУ-ын Батлан хамгаалах яамны ажилтнуудыг ОХУ-аас зэвсэг худалдан авсных нь төлөө хориг арга хэмжээнийхээ жагсаалтад оруулсан байна.

Хориг арга хэмжээний жагсаалтад Хятадын Цэргийн төв зөвлөлийн цэрэг дайчдын бэлтгэл хангамжийн асуудал эрхэлсэн газрын дарга Ли Шанфу тэргүүтэй ажилтнууд багтсан байсан юм. БНХАУ ч АНУ-ын худалдааны хоригийн эсрэг яг ижил хариу арга хэмжээ авсан. Тиймээс АНУ-ын Батлан хамгаалахын сайдын айлчлалыг цуцалсан байх магадлалтай гэж үзэж буй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд БНХАУ-д хийх айлчлалаа цуцлав   
Үзсэн: 1242 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.42.xxx] 2018-10-02 18:18
тусгаар тогтносон альч улс хаанаас юу авахаа тэр тусмаа өөрийн батлан хамгаалахад чигэлсэн зэр зэвсэг авахаа Амеркаас асуудаг болоо юу. даварна, даврана гахэд Трамп хэний орон дээр тийчлэх гээд байнаа.

Бидэнтэй нэгдээрэй