Шууд Chart

Умард Солонгосоос дүрвэгчийн тоо цөөрчээ

2018-10-02 13:16:31

Ким Жон Ун Умард Солонгосын удирдагчаар сонгогдсоноос хойш тус улсаас хөрш Өмнөд Солонгос руу дүрвэгчийн тоо эрс цөөрсөн байна. Үүнийг Өмнөд Солонгосын Үндэсний нэгдлийн асуудал эрхэлсэн яамнаас гаргасан тайлан дахь дүн мэдээ баталж байна.

Энд тэмдэглэснээр энэ оны эхний есөн сарын байдлаар Умард Солонгосоос Өмнөд Солонгос руу дүрвэгчийн тоо 700-д хүрч буурсан байна. 2011 онд энэ тоо 2706-д буюу хамгийн дээд түвшинд хүрч байжээ.

Харин 2012 онд 1502 байсан бол дараагийн жилүүдэд нь байнга бууралттай гарах болсон байна. 2017 оны байдлаар л гэхэд Умард Солонгосын 1127 хүн Өмнөд хөрш рүүгээ зугтан гарч байжээ.

Шинжээчид Умардын дүрвэгчийн тоо ийнхүү буурах болсон нь юуны түрүүнд хоёр Солонгосын хилийн хяналтыг чангатгасантай, нөгөөтэйгээр дүрвэн зугтахад нь тусладаг хүмүүсийн үйлчилгээний үнэ эрс нэмэгдсэнтэй холбоотой гэуж таамаглаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгосоос дүрвэгчийн тоо цөөрчээ   
Үзсэн: 891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй