Шууд Chart

Японы Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хүсэлт гаргалаа

2018-10-02 13:31:52

Японы Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хүсэлтээ гаргаад байна. Өнгөрсөн сарын сүүлчээр Засгийн газрын тэргүүн Шинзо Абэ эрх баригч Либерал ардчилсан намын тэргүүнээр гурав дахь удаагаа сонгогдсон юм.

Үүнийхээ дараа тэрбээр Засгийн газрын бүрэлдэхүүн болон Либерал ардчилсан намынхан удирдах багт өөрчлөлт шинэчлэлт хийхээ амласан. Тэгвэл өнөө өглөө хуралдсан Засгийн газрын шуурхай хуралдаанаар сайд нарын танхимын бүх гишүүн огцрох өргөдлөө гаргасныг нь Ерөнхий сайд Шинзо Абэ хүлээн аваад байна.

Тун удахгүй тэрбээр сайд нарын шинэ танхимын бүрэлдэхүүнийг зарлах юм. "Эн Эйч Кэй"-гийн мэдээлж байгаагаар Ерөнхий сайд танхимынхаа 11 сайдыг өөрчлөхөөр төлөвлөж байгаа бололтой байна. Энэ нь 2012 оноос Ерөнхий сайдаар ажиллах болсноосоо хойш хийж буй томоохон өөрчлөлтөд тооцогдож байна.

Шинзо Абэ гол зургаан сайдаа түүний дотор Сангийн, Гадаад хэрэг, Эдийн засгийн сайдыг өөрчлөхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Харин юуны түрүүнд Батлан хамгаалахын сайд Ицинори Онодэруг өөрчлөхөөр төлөвлөсөн байна.

Түүний оронд парламентийн доод танхимын гишүүн Такэси Иваяг томилох тухай яригдаж байна. Мөн Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын шинэчлэлийн сайдаар дөрвөн жилийн өмнө ажиллаж байсан Такуми Немотог сонгох тухай мэдээлж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хүсэлт гаргалаа   
Үзсэн: 986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй