НҮБ-аас газар хөдлөлт, цунамигийн гамшигт өртсөн 190 гаруй мянган хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгааг мэдээлж байна. Индонезийн Сулавеси арал дээр өнгөрсөн баасан гарагт газар хөдлөлт, цунамигийн гамшиг нүүрлэсний уршгаар амь насаа алдсан хүний тоо сүүлийн мэдээгээр 1200-д хүрээд байна.
Гэвч Сулавесигийн засаг захиргааны төв Палу хотоос өмнөд зүгт орших нэг суурин тэр чигтээ газар хөдлөлт, цунамигийн гамшигт өртөж сүйрчихээд байгаа тул амь насаа алдсан хүний тоо дахиад ч нэмэгдэхээр байгааг анхааруулж байна. 2000 гаруй хүн амьдардаг энэ суурингийн мянга орчим оршин суугчийн хувь заяа хэрхсэн нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм байна.
Мөн Палу хотын эргэн тойрон ийм тосгон суурин олон гэдгийг ч сануулж байна. Түүнчлэн өнөө өглөө Индонезийн зүүн нутагт дахин 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээ ирж байна. Газар хөдлөлтийн төв нь Сумба аралд 30 км-ийн гүнд байсан байна.
| Индонезийн 190 мянган хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байна | ||
| Үзсэн: 668 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.