БНХАУ АНУ-д хандаж Өмнөд Хятадын тэнгис дэх өдөөн хатгалгаа нэн даруй зогсоохыг шаардсан байна. Мөн Америкийн тэнгисийн цэргийн хүчнийхний үйлдлийг БНХАУ-ын тусгаар тогтнолд халдсан гэж тодорхойлсон байна. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин өнөөдөр мэдэгдсэн юм.
Тэрбээр "Бид шийдвэртэйгээр эсэргүүцэж буйгаа илэрхийлж байгаагийн дээр Америкийн талаас гаргасан алдаагаа нэн даруй засч хоёр орны цаашдын харилцаа, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө иймэрхүү өдөөн хатгалгаа зогсоохыг шаардаж байна" гэж мэдэгдэв.
Мөн Хятад улс үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах болно гэдгийг сануулсан байна. Өмнө нь Хятадын Батлан хамгаалах яамнаас АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний пуужин, эскадрын мина зөөгч хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгисийн сав газар сайн дураараа орж ирснийг мэдээлсэн юм. Үүнтэй холбоотойгоор Хятадын талаас бүс нутгийг орхин гарах сануулга өгснийг мэдэгдсэн.
Харин АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний Номхон далайн флотын албан ёсны төлөөлөгч Чарльз Браун Хятадын эскадрын мина зөөгч хөлөг онгоц болох "Льюанг" газар нутгийн маргаантай Наньша олтригийн орчим дахь Америкийн хөлөг онгоцонд аюултай зайд ойртож ирсэнд буруутгасан байна. "Льюанг" хөлөг Америкйин хөлгөөс 41 метрийн зайд ойртсон учир багийнхан нь мөргөлдөхөөс сэргийлж маневр хийхэд хүрснийг мэдэгдсэн юм.
| БНХАУ Өмнөд Хятадын тэнгис дэх өдөөн хатгалгаа зогсоохыг АНУ-аас шаардлаа | ||
| Үзсэн: 936 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.