Шууд Chart

АНУ, Канадын удирдагчид чөлөөт худалдааны гэрээ батлах тохиролцоонд хүрснийг өндрөөр үнэллээ

2018-10-02 14:29:54

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Америкийн чөлөөт худалдааны бүсийн тухай гэрээг орлох шинэ гэрээ байгуулах тохиролцоонд Канад Мексиктэй хүрч чадсаныг, түүхэн ололт хэмээн тодорхойлсон байна. Тэрбээр шударга ёс, харилцан ойлголцлын зарчим дээр шинэ гэрээ байгуулахаар тохиролцож чадсаныг онцолсон юм.

Мөн шударга, харилцан ашигтай байх нь худалдаанд онц чухал болохыг тэмдэглээд олон улс орон АНУ-тай ингэж хамтарч байгаагүйг сануулсан юм. Мөн АНУ, Канад, Мексикийн чөлөөт худалдааны шинэ гэрээ нь нэг их наяд, 200 тэрбум ам.долларын өртөгтэй нь АНУ-ын түүхэн дэх хамгийн том худалдааны гэрээ болохыг тэмдэглэсэн юм.

Тэрбээр шинэ гэрээнд ирэх 11 дүгээр сарын эцсээр гарын үсгээ зурж Конгресст өргөн барихаар төлөвлөж байгаагаа ч мэдээлсэн юм. Мөн Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо тус улс ашигтай гэрээг байгуулж чадсаныг тэмдэглэсэн байна. Энэ гэрээ хүчин төгөлдөр болсны дараа Канадын ажилчид, гэр бүлийнхэн нь урьд өмнөхөөсөө илүү боломжуудыг ашиглаж чадахаар болно гэдгийг онцолсон юм. Үүний үэрэгцээ тэрбээр Канад улс ган, хөнгөн цагааных нь импортод гаалийн татвар ногдуулсан Америкийн засаг захиргааны шийдвэрийг хүчингүй болгохын төлөө хүчин чармайлт гаргах болно гэж амласан байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Канадын удирдагчид чөлөөт худалдааны гэрээ батлах тохиролцоонд хүрснийг өндрөөр үнэллээ   
Үзсэн: 771 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй