Шууд Chart

Тереза Мэй: Их Британи улс “Brexit”-ын дараа өндөр мэргэшсэн цагаач дүрвэгчдийг эн тэргүүнд хүлээн авна

2018-10-03 09:26:05

Өндөр мэргэшсэн цагаач, дүрвэгчид аль орноос ирснээс үл хамааран Нэгдсэн вант улсад ажиллах эрх авахад давуу эрхтэй байх болно гэж Их Британи улсын Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдлээ.

Тэрбээр “Энэ системийг хэрэгжүүлснээр Их Британи улс мэргэжлийн өндөр ур чадвартай ажилчидтай болно. Ур чадваргүй ажиллах хүчний тухай асуудал Их Британи улсыг Европын холбооноос гарсны дараа ор тас мартагдана” гэж хэллээ.

Тереза Мэй хэлж байгаагаар, тун удахгүй буюу энэ намар улс орны цагаачлалын бодлогын байр суурийг дэлгэрэнгүй тусгасан “Цагаан ном” хэвлэгдэх юм байна.

Харин үүнтэй холбоотой холбогдох хуулийг ирэх онд хэлэлцэж батлах юм байна. Нэгдсэн вант улсын Засгийн газарт цагаачлалын асуудлаар зөвлөмж өгдөг бие даасан зөвлөлдөх хороо өнгөрсөн есдүгээр сард тайлангаа нийтэлж, "Brexit"-ийн дараа Их Британи улс Европын холбооноос ирэх цагаачдад нэг их тал засах хэрэггүй гэж мэдэгджээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тереза Мэй: Их Британи улс “Brexit”-ын дараа өндөр мэргэшсэн цагаач дүрвэгчдийг эн тэргүүнд хүлээн авна  
Үзсэн: 1203 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй