Орхон аймгийн хэмжээнд 10 газар тариалангийн ААН, 600 гаруй өрхийн тариаланч үйлдвэрлэл эрхэлж байна.Нийт 4253 га талбайгаас хураалт хийхээс 1899.8 га талбайн ургац хураалтын ажил 45 хувьтай байна. Үүнээс үр тариа 1207 га-с 2127.5 тн буюу га-аас 17.6 цн, тэжээл 80.01га- 240 тн буюу га-аас 30 цн, төмс 335 га-с 3086.4 тн буюу га-с 92.1 цн, хүнсний ногоо 277.2 га-с 2743.5 тн буюу га-с 99 цн ургац тус тус хурааж аваад байна.
Нийт үр тарианы хураалт 36 хувь, тэжээл 57хувь, төмс 96 хувь, хүнсний ногоо 88 хувьтай байна. Ногооны хувьд ургац алдсан талбай байхгүй. Харин цаг агаарын нөхцөл байдал, цас орсонтой холбоотойгоор шалтгаалан үр тарианы болц удааширч байна. Цас орсноор үр тарианы иш 100 гаруй талбайд цасан дарагдан налсан. Гэвч тариалан эрхлэх дэмжих сангаас хөнгөлөлттэй зээлээр иш өргөгч өгч, ургац алдуулахгүй байх арга хэмжээг авч байна.
Харин мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийн хувьд Булган аймгийн нутагт 199 өрхийн 19.6 мянган толгой мал, бусад аймагт 135 өрхийн 24.8 мянган мал, нийт 466 өрхийн 72.9 мянган мал өвөлжих төлөвтэй байна. Аймгийн нутаг дэвсгэрт 850 өрхийн 57.4 мянган мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулж байна. Байгалийн өвс хадлан тэжээлийг малчид Баян-өндөр сум 2910 тн өвс , Жаргалант сум 5000 тн хадлан бэлтгэж нийт төлөвлөгөөний 98 хувийг хангаад байна.
Энэ өвлийн тухайд 11,12 сард, 2019 оны 2,3 сард олон жилийн дунджаас их хэмжээний цас орох төлөвтэй багаа тул малчид хадлан, өвөлжөөгөө сайтар бэлтгэхийг анхааруулж байна.
Сурвалжлагч: А.Саранчимэг
| Үр тариа хураалт бусад аймгаас өндөр буюу 36 хувьтай, ургац алдахгүй гэв | ||
| Үзсэн: 1170 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.