Шууд Chart

Sony компани 1-р үеийн “Play station classic” консолийнхоо жижгэрүүлсэн хувилбарыг бүтээжээ

2018-10-04 13:09:59

Компьютрийн тоглоомын хэрэгсэл үйлдвэрлэн худалдаалагч Японы “СОНИ” компани 1-р үеийн “Play Station Classic” загварын консолийнхоо жижгэрүүлсэн хувилбарыг бүтээсэн байна. Дахин худалдаанд гаргах гэж байгаа шинэчилсэн, жижгэрүүлсэн хувилбарын консолио 99,99 ам.доллараар худалдаална хэмээн мэдээлсэн юм.

Энэ удаагийн жижгэрүүлсэн хувилбарын консолын нягтаршилт өмнөхтэйгээ харьцуулахад 45 хувь сайжирсан гэжээ. Өөртөө HDMI оролттой болсон учир ухаалаг болон Лэд зурагтад холбон тоглоход дүрслэл нь сайжирсан хэлбэрээр гарна гэсэн юм. Нийт 20 ширхэг төрөл бүрийн тоглоомыг гаргаад байгаа юм байна. Үүнд: /Final Fantasy VII, Jumping Flash, R4 Ridge Racer Type 4, Tekken 3 и Wild Arms/ зэрэг бусад хуучны гоё тоглоомууд багтжээ. СОНИ компанийн албан ёсны цахим хуудсан дээр мэдээлснээр, энэхүү 1-р үеийн “Play Station Classic” загварын консол энэ оны 12-р сарын 3 гэхэд танилцуулагдана гэжээ. АНУ-ын зах зээлд USB, HDMI оролттой 2 удирдлагатай нь 99,99 ам.доллараар зарагдана.

Play Station консолийн анхны хувилбар нь анх 1994 онд гарч худалдаалагдаж эхэлсэн түүхтэй. Харин өнөөгийн энэ инноваци хөгжсөн үед тус консол 3D болон виртуал технологид шилжин ирээд байна. СОНИ компанийн компьютер тоглоомын консол дэлхий дээр 100 сая гаруй ширхэг борлуулагдсан анхны консолоор нэрлэгддэг юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Sony компани 1-р үеийн “Play station classic” консолийнхоо жижгэрүүлсэн хувилбарыг бүтээжээ  
Үзсэн: 1312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй