Интернет худалдааны сайт болох Amazon.com саяхан АНУ-ын Вашингтон мужийн Сиатл хотноо Alexa-ын дуут хоолойн команд хүлээн авагчаар ажилладаг төрөл бүрийн дэвшилтэт технологи бүхий төхөөрөмжүүдийг танилцуулсан байна. Эдгээрийн дунд ухаалаг цаг, ухаалаг розетка, ухаалаг бичил долгионы зуух зэрэг бусад зүйлс багтсан байна.
Маш олон төрлийн зориулалтын ухаалаг хэрэгслүүд үзэсгэлэнд тавигдсан. Эдгээрээс Echo Wall Clock нэртэй 30 ам.долларын үнэтэй ханын ухаалаг цагийг онцолж болохоор байна. Ханын ухаалаг цаг хүний дуут хоолойн командыг хүлээн авч өөрөө хариулж мэдээлдэг технологийг өөртөө шингээсэн.
Мөн ухаалаг розетка байгаа юм. 25 ам.долларын үнэтэй. Үүнээс гадна айл гэрийн өрөө тасалгаа бүрт хөгжмийн дуу чимээг хүргэх чадалтай 130 ам.долларын үнэтэй ухаалаг өсгөгч Echo Sub гэх төхөөрөмж ч олны анхаарлыг ихээр татсан байна. Түүнчлэн Амазон компани өөрийн нэрийн брендийн ухаалаг бичил долгионы зуухаа ч танилцуулсан юм. Amazon Basics нэртэй тус бичил долгионы ухаалаг зуух нь ердөө 60 ам.долларын үнэтэй гэсэн байна. Энэ нь Alexa-ын дуут хоолойн команд хүлээн авагчтай.
Халаах гэж байгаа зүйлээ хэдий хугацаанд бичил долгионы зууханд байлгахаа хэлэхэд л хангалттай. Эдгээр ухаалаг хэрэгслүүдийг худалдан авсан тохиолдолд нэмэлтээр Wi-Fi төхөөрөмж болон Bluetooth LE төхөөрөмж хоёрыг дагалдуулдаг байна. Энэ нь Амазон үүлсэн систем рүү автоматаар холбогддог, мөн аюулгүй байдлаас хамгаалагдсан системтэй юм. Үүнээс гадна Амазон компани гэр ахуйн зориулалтын хуучин загварын цахилгаан хэрэгслүүдээ шинэчлэн сайжруулсан хувилбараа ч танилцуулсан. Үүнд гэрийн өрөө тасалгаа бүрд суурилагддаг өсгөгч, тасалгааны хэм заагч, гэрэлтүүлэгч гэх мэт бусад зүйлс багтаж байгаа юм. Эдгээр цахилгаан хэрэгслүүдийн ихэнх хэсэг энэ сарын дундаас худалдаалагдаж эхэлнэ хэмээн мэдээлсэн байна.
| Amazon.com “Alexa”-ын дуут хоолойн команд хүлээн авагчаар ажилладаг ухаалаг төхөөрөмжөө танилцуулжээ | ||
| Үзсэн: 824 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.