Шууд Chart

Цахилгаан халаагуур нь хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, агаарын бохирдлыг бууруулахад ач холбогдолтой

2018-10-04 13:31:53

Орхон аймгийн гэр хороололд 17000 гаруй айл өрх амьдардаг. Хүн ам суурьшин тэлэхийн хирээр агаарын  бохирдол тулгамдсан асуудлын нэг болж байна. Тэгвэл агаарын бохирдлыг бууруулах олон ажил зохион байгуулж байгаагийн нэг дэвшилтэт шинэ технологи Цахилгаан халаагуурыг турших ажил эхэлж байна.

Шинэ технологийн цахилгаан халаагуурын туршилт сарын хугацаанд үргэлжилнэ.

Тус халаагуур нь БНСУ-д хамгийн сүүлд үйлдвэрлэгдсэн дэвшилтэд технологид Цахилгаан халаагуур юм. Хүний эрүүл мэндэд сөрөө нөлөөгүй, эдийн засгийн өртөг зардал хямд, халах температур өндөр, галд тэсвэртэй, зэрэг онцлогтой. Туршилтыг гэр хорооллын захад буюу эрчим хүчний уналттай, сумын хүйтэн бүсэд тооцогдох цэгт туршиж байна. Туршилтын үр дүнг сарын хугацаанд туршиж,  12сарын нэгэнд гаргаж, бусад туршилтын үр дүн бүх үзүүлэлтүүдийг харгалзан, галлагаатай айл өрхийн хэрэглээнд олон төрлөөр нэвтрүүлэхийг зорьж байна. Хамгийн гол нь тухайн айл өрхийн гэр, байшин дулааны алдагдалгүй байх шаардлагатай юм.

Энгийн шалны халаалттай харьцуулбал богино холбоо, элэгдэл, галын эрсдэл гэх мэт асуудлуудыг бүрэн шийдвэрлэсэн гэнэ.Жишээ нь 6:6 харьцаатай байшинд нэг удаад 2 сая гаруй төгрөгөөр халаалтаа шийдэж, цаашид урт хугацаанд түлээ нүүрстэй холбоотой ажил хөдөлмөрийг хөнгөвчилж, үүний зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна гэсэн үг. Гэр хорооллын айл өрхүүдийг тус шинэ технологийн халаагуураар хангахын тулд хөнгөлөлттэй, лизингээр олгох уян хатан нөхцөлийг судалж байгааг  холбогдох албаны хүн хэлж байна.

Дашрамд дурдахад Сум орон нутгаас агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд эко нако түлш, шахмал түлш, хийн зуух, цахилгаан халаагуур, инженерийн шугам сүлжээнд холбох, орон сууцжуулах ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Мөн БОАЖЯ-наас  Орхон аймгийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шийдвэрлэгдсэн 200 гаруй сая төгрөгөөр гэр хорооллын 1000 орчим айл өрхийг хөнгөлөлттэй үнээр, цахилгаан халаагуураар хангах ажил хийгдэнэ.

Сурвалжлагч: А.Саранчимэг

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цахилгаан халаагуур нь хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, агаарын бохирдлыг бууруулахад ач холбогдолтой  
Үзсэн: 3022 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-06 12:45
бө

Бидэнтэй нэгдээрэй