Их Британи улс цаашдын хамтын ажиллагааны гэрээгүйгээр Европын Холбооны эгнээнээс гарахаас айж болгоомжлох ёсгүй. Гэхдээ ийм гэрээ байгуулахын төлөө хүчин чармайлт гаргах ёстой хэмээн Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Бирмингемд болсон эрх баригч Консерватив намын их хурлын хаалтан дээр онцлон мэдэгдсэн байна.
Мөн тэрээр Британийн засгийн газар ард иргэдийн санал асуулгын дүнг хүндэтгэх ёстойн дээр Европын Холбоотой сайн харилцаатай хэвээрээ байх ёстойг сануулсан юм. Европын Холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулах их хүсэл түүнд байгаа нь ямар ч үнээр хамаагүй энэ гэрээг байгуулах ёстой гэсэн үг биш болохыг тэрээр онцлон хэлж байсан юм. ИХ Британи, Европын Холбоо импортын гаалийн татвар тогтоож, хил дээр өртөг зардал ихтэй хяналт шалгалтаа сэргээх нь таагүй үр дүн.
Гэхдээ Брекситийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнийхөө дагуу ажиллана гэдгээ Тереза Мэй амласан юм. Мөн хатагтай Мэй Британичуудад хандаж бензин шатахууны онцгой албан татварыг хүчингүй болгож, хорт хавдрын эсрэг тэмцэхэд хүчин чармайлт гаргахаа амласан. Түүнчлэн галт тэргэндээ хоцорсон хүмүүсийн тасалбарынх нь үнийг буцаан олгодог болгоно гэдгээ мэдэгдсэн. Харин намын дарга, засгийн газрын тэргүүний албан тушаалаас огцрох тухай огт хөндөж яриагүй байна.
Ерөнхий сайд намын их хурлын хаалтын үг хэлэхээр танхимд орж ирэхдээ үнэхээр цоглог байсныг нь хэвлэлүүд энэ дашрамд хэлсэн үгнээс нь илүү онцолж байна гэхэд болно. Тэрээр индэр рүү алхаж явахдаа алдарт Аббагийн Дансинг Квүин дууны аян дээр бүжиглэж байсан юм. Хатагтай Мэй өмнө нь Африкийн орнуудад айлчлах үеэрээ нэг бус удаа бүжиглэж олны анхаарлын төвд орж байсан билээ.
| Тереза мэй Европын холбооны эгнээнээс улс орноо гаргахаас болгоомжлох шаардлага байхгүйг мэдэгдлээ | ||
| Үзсэн: 1052 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.