Шууд Chart

Венесуэл улс байгалийн гамшигт өртсөн Индонезид 10 сая ам.долларын тусламж үзүүлнэ

2018-10-04 13:56:44

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро  газар хөдлөлт, цунамигийн гамшигт өртсөн Индонези улсад  10 сая ам_долларын  тусламжийг  хувиарлах үүргийг холбогдох албаныхандаа өгсөн байна. Тусламжийн энэ хөрөнгө мөнгийг Эв нэгдлийн сангаас  хувиарлаж ахан  дүүс Индонезийн ард түмэнд  олгохоор  боллоо  хэмээн Венесуэлийн дэд Ерөнхийлөгч  Делси Родригес  Твиттер хуудсандаа жиргэсэн байна. Индонезийн Ерөнхийлөгч гамшгийн  үр дагаврыг арилгахад  олон улсаас өгч байгаа  тусламж дэмжлэгийг хүлээн авах үүргийг засгийн газартаа өгсөн юм. 

Венесуэлээс  гадна   Европын Холбоо  1,5 сая  еврогийн шуурхай тусламж үзүүлсэн юм. сүүлийн мэдээгээр  Индонезид болсон газар хөдлөлт,  цунамигийн гамшгийн уршгаар амь насаа алдсан хүний тоо 1400 д хүрсэн  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Венесуэл улс байгалийн гамшигт өртсөн Индонезид 10 сая ам.долларын тусламж үзүүлнэ  
Үзсэн: 1312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй