7 хоногийн дотор 2 дахь нь болох хүчтэй хар шуурга өнөө оройноос эхлэн Японы Окинава мужийг дайран өнгөрөх гэж байгаатай холбоотойгоор цаг уурчид урьдчилсан сэргийлэх мэдээллийг иргэддээ өгч байна. Тодруулбал төвдөө 144 км цагийн хурдтай энэ хар шуургыг дагалдаж хүчтэй аадар бороо орж, хөрсний гулгалт үүсч болзошгүйг анхааруулж байна.
Энэ жилийн 25 дахь нь болох Конг рэй хар шуурга ойртон ирж байгаатай холбоотойгоор Окинаваг бусад муж хотуудтай холбох 214 нислэгийг цуцалсан байна. Одоогоор хар шуурга Миякодзима арлаас 340 кмийн зайд байгаа юм байна.
Конг рэй хар шуурганаас өмнө Японы нутгаар Трами нэртэй хар салхи дайран өнгөрсний уршгаар 4 хүн амь насаа алдаж 200 гаруй хүн гэмтэж бэртсэн билээ.
| “Конг-рэй” хар шуурга Японы Окинава мужийг дайран өнгөрөхийг анхааруулж байна | ||
| Үзсэн: 1020 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.