Шууд Chart

Их Британийн эрх баригч намынхан Ерөнхий сайд Тереза Мэйг огцруулах товыг хэлэлцэж эхэлжээ

2018-10-04 14:05:45

Их Британийн эрх баригч Консерватив намынхан Ерөнхий сайд  Тереза Мэйг   ерөнхий сайдын  төдийгүй намын даргын  албан тушаалаас нь огцруулах цаг хугацааг хэлэлцэж  эхэлсэн  байна.  Намын  дээгүүр  албаныхан  өнгөрсөн  оны  парламентын сонгуулийн  дүнгээр Консерватив нам  дийлэнх олонх  болж чадаагүй  учир  2022 оны  сонгуульд  Тереза Мэй  намаа  тэргүүлж  оролцох  ёсгүй гэж үзэж  байгаа юм. Тэд  сөрөг хүчний  Лейборист намын  тэргүүн  Жереми Корбины  эсрэг  амжилттай  өрсөлдөхийн тулд  Консерватив намд  шинэ санаа бүхий  шинэ удирдагч хэрэгтэй гэж үзэж  байна. Гэхдээ  Тереза  Мэйг   огцруулах цаг хугацааны хувьд намын гишүүдийн дунд  санал зөрөлдөөн үүсчхээд байгаа юм байна. нэг хэсэг нь  Их британи улс  ирэх оны  3 р сарын 29 нд  Европын Холбооны эгнээнээс гарсан даруйд   огцрох ёстой гэж үзэж  байна. 

Харин  нөгөө хэсэг нь  ирэх  онд болох  намын их хурал дээр  албан  тушаалаасаа огцрох цаг хугацаагаа зарлавал  2020 он хүртэл  засгийн газрын тэргүүн, намын даргын  албаа хаших боломж  олгох  ёстой гэж үзэж байна.  энэ хооронд  түүний  халааг  авах  магадлалтай  улс төрчдийг хэдийнээ нэрлээд  байна.  Телеграфийнхан  гадаад хэргийн сайд асан  Борис  Жонсон,  Европын  Холбоог  эсэргүүцэгч  парламентын лобби бүлгийн  тэргүүн Жейкоб Рис Могга нарыг  дараачийн   Ерөнхий сайд болох магадлалтай хүнээр  нэрлэж байна.

Мөн  дотоод хэргийн сайд Саджид Жавид,  гадаад хэргийн яамыг одоо тэргүүлж буй  Жереми Хант, Брекситийн асуудал эрхэлсэн сайд Доминик  Раабын нэр ч  яригдаж  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британийн эрх баригч намынхан Ерөнхий сайд Тереза Мэйг огцруулах товыг хэлэлцэж эхэлжээ  
Үзсэн: 736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй