Өмнөд Солонгосын төрийн болон олон нийтийн зүтгэлтнүүд 2 Солонгосын 2007 оны дээд уулзалтын 11 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцохоор Пхеньяныг зорьсон байна. Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Үндэсний нэгдлийн асуудал эрхэлсэн сайд Чо Мён Гюн, эрх баригч ардчилсан намын дарга Ли Чэ Чхан тэргүүтэй 160 хүн багтсан байгаа юм байна.
Мөн 2007 онд Умард Солонгосын удирдагч Ким Чен Иртэй дээд уулзалт хийж байсан Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Но Му Хёний хүү Но Гон Хо мөн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан байгаа юм байна. Одоогоор Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгосын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах эсэх нь тодорхойгүй байна. Өмнөд Солонгосын одоогийн төрийн тэргүүн Мун Жэ Ин нь Умард Солонгостой холбоотой нарны элч бодлогыг хэрэгжүүлж байсан Но Мун Хён Ерөнхийлөгчтэй хамтран ажиллаж байсан юм.
Харин Өмнөд Солонгосын Консерватив хүчнийхэн ардчилсан намаас засгийн эрхийг авсныхаа дараа Умард Солонгостой харилцах харилцаагаа царцаасан юм. өнгөрсөн онд Мун Жэ Ин төрийн эрхийг авсныхаа дараа 2 Солонгосын харилцааг сайжруулах бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүнд 2 Солонгосын удирдагч энэ он гарснаас хойш 3 ч удаагийн дээд уулзалт хийгээд байгаа юм. Оны эцсээр Умард Солонгосын удирдагч Сөүл хотод айлчлахаар төлөвлөж байгаа юм.
| Өмнөд Солонгосын төлөөлөгчид Пхеньянд айлчилж байна | ||
| Үзсэн: 1429 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.