Шууд Chart

Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хэт барууны үзэлт нэр дэвшигчийн рейтинг өндөр байна

2018-10-05 09:00:00

Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа хэт барууны үзэлтэй үндэсний парламентын гишүүн Жаир Болсонаругийн  рейтинг   өндөр  байна. Өнгөрсөн 9 сарын  эхээр түүний амь насанд халдах гэсэн оролдлогоос  болж хүнд шархадсан  юм.

Олон нийтийн  дунд  явуулж байгаа санал асуулгын дүнгээр  Социал  либерал намын нэр дэвшигч  Болсонаругийн төлөө сонгогчдын  32  хувь нь саналаа өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн  байна.  Өмнө нь буюу  10 рх сарын  1 нд  дүнг нь танилцуулсан санал асуулгаар   тэрээр  31 хувийн дэмжлэгтэй явж байсан юм. 

Мөн  санал асуулгад оролцогчдын  23 хувь нь  зүүний  Хөдөлмөрчдийн намын нэр дэвшигч  Фернанд Аддадыг дэмжихээ илэрхийлсэн байна.  эгэ нь  7 хоногийн өмнөхтэй харьцуулахад дэмжигчдийнх нь тоо 2 хувиар өссөн дүн  юм.  Бразилийн  Ерөнхийлөгчийн сонгууль ирэх  7 ны  ням  гаригт болно.  санал  асуулгын дээрх дүн   нэр дэвшигчдийн  хэн нь ч  эхний шатандаа  төрийн тэргүүнээр сонгогдох  50 иас дээш хувийн санал авахааргүйг баталж байна. Тиймээс  2 дахь шатны  сонгууль болох нь одооноос тодорхой гэж   ажиглагчид бичиж байна.

Хэрэв  эхний шатанд  ялагч  тодрохгүй бол  2 дахь  шатны санал хураалтыг 10 р сарын 28-нд зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа юм.  Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх компани харин ирэх 15 ны өдөр өндөрлөх ёстой юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хэт барууны үзэлт нэр дэвшигчийн рейтинг өндөр байна  
Үзсэн: 1176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй