Нью-Йорк хотын захирагч Билл Де Блазио Ерөнхийлөгч Трампад татвараас зайлсхийх боломж олгох ёсгүй. Бүх татварыг нь нөхөн төлүүлэх болно хэмээн мэдэгдсэнийг Фокс Ньюс телесуваг онцлон дамжуулж байна. Тэрээр мөн Нью Иорк таймсад гарсан Трамп болон гэр бүлийнх нь гишүүдтэй холбоотой татвараас зайлсхийсэн тухай мэдээлэл үнэн бодит гэдгийг онцолсон байна. Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс Ерөнхийлөгч Трамп болон түүний гэр бүлийн гишүүдийг татвараас зайлсхийсэн хэрэгт холбоотой тухай Нью Иорк таймсийн нийтлэлийг хүмүүсийг төөрөгдүүлэх гэсэн худал мэдээлэл хэмээн нэрлэсэн байна. Тэрээр олон жилийн өмнө татварын удирдах газар Ерөнхийлөгч Трампын эцгийн байгуулсан гэрээнүүдийг шалгаж, дэмжиж байсныг сануулсан байна.
Харин тэрээр өдрийн 24 цаг 7 хоногийн 7 өдөр Ерөнхийлөгч Трамп болон түүний гэр бүлийнхний эсрэг халдаж иргэдийг төөрөгдөлд оруулж байгаа Нью Иорк таймс болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Америкчуудын итгэх итгэл маш бага түвшинд байгааг мэдэгдсэн юм. Түүнчлэн Ерөнхийлөгчийн засаг захиргааныхны өнгөрсөн хугацаанд гаргасан ололт амжилтуудыг дурдаад Нью-Иорк таймсийнхан энэ тухай огтхон ч мэдээлж байгаагүйг нь сануулсан юм. Нью-Иорк таймсийнхан Ерөнхийлөгч Дональд Трамп эцгийнхээ үл хөдлөх хөрөнгийн салбар дахь томоохон компанид татвараас зайлсхийхэд нь тусалсныхаа төлөө нийт 413 сая ам.доллар авч байсан хэмээн баталсан байна. Энэ дүгнэлтээ тэд 100 гаруй мянган баримт материал, Трампын ажил хэргийн түншүүдтэй хийж байсан ярианы бичлэг зэргийг судалсан эрэн сурвалжлах сэтгүүлчдийн багийн ажлын үр дүнгээр баталгаажуулснаа бичсэн байсан юм.
Түүнчлэн Ерөнхийлөгч Трампын эцэг эх хүүхдүүдээ нийт 1 тэрбум ам.долларын бэлэн мөнгө, үл хөдлөх хөрөнгө шилжүүлж өгсөн. АНУ-ын татварын хуулиар үүний 550 сая ам.долларыг татвар төлөх ёстой байсан ч Трампынхан 52,2 сая ам.долларын татвар төлснийг тэмдэглэсэн байна.
| Нью-Йорк хотын захирагч ерөнхийлөгч Трампын татварыг бүрэн төлүүлэх ёстойг мэдэгдлээ | ||
| Үзсэн: 1127 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.