Ус ертөнцийг судлах, усны үзэсгэлэнт байгальтай танилцах улам л хялбар болсоор байна. Орчин үед техник технологийн ачаар боломжгүй мэт зүйлсийг хийж болдог боломжтой болгосон нэгэн технологийн талаар мэдээлэл үүнтэй холбогдож байгаа юм. Энэ бол усны гүнд шумбалт хийхэд зориулагдсан “ЛиФийт Эс 1” нэртэй скутер юм. Үүгээр усан дотор шумбалт хийхдээ 6 км цаг хүртэл хурдлах боломжтой хэмээн танилцуулсан байна.
Дэлхийн зах зээлд далай тэнгисийн болон усан сангийн усан дотор зугаацах боломжтой төрөл бүрийн скутер худалдаалагдаад эхэлчихсэн. Эдгээрийн нэгээр цоо шинээр төрөн гараад байгаа тус төхөөрөмж нэрлэгдээд байгаа юм. Жишээ нь, үүнтэй төстэй Trident, White Shark MIX, AquaJet H2 –зэргийг нэрлэж болно. Эс-нэг нэртэй тус усны гүний скутер 550 ваттын хүчтэй цахилгаан мотортой. Энэ нь 6 км цаг хүртэл усны гүнд явах боломжийг олгодог байна. Үүнд хөдөлгөөнт металл бүхий тоормосны систем бэхлэгдэж өгснөөс гадна шаардлагатай тохиолдолд утасгүй удирдлагад зориулагдсан төрөл бүрийн модулиудыг давхар суурилуулж өгсөн. Хэрэглэхдээ нэг болон хоёр гараараа барьж ашиглаж болдог давуу талтай. Хос моторт тийрэлтийн хүчийг хоёр хоолойгоор гаргадаг. Энэ нь хөдөлгөөнд оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.
Хэрэв үндсэн тэжээл нь дууссан тохиолдолд нөөц эрчим хүчээ ашиглах боломжтой. Энэ ойролцоогоор нэг цагийн турш ажилладаг буюу 3 км цагийн хурдыг гаргадаг байна. Хэрэв бүх хүчээ гаргасан тохиолдолд ашиглалтын хугацаа багасаж хагас цаг л ажилладаг байна. Энэ төхөөрөмж дангаараа 2 кг жинтэй, хамгийн доод түвшиндээ усны 30 метрийн гүнд хүрч очих боломжтой юм. Kickstarter цахим сүлжээг ашиглан 329 ам.доллараар захиалан худалдан авах боломжтой гэжээ. Цаашид зах зээлд үнэ нь өсөж 399 ам.долларт хүрнэ хэмээн мэдээлж байгаа юм.
| Усны гүний скутер “LeFeet S1” 6 км цаг хүртэл хурдлах боломжийг олгоно | ||
| Үзсэн: 1310 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.