Шууд Chart

Гар цүнх мэтээр бариад явж болдог скутер “URM0”

2018-10-05 13:17:40

Томоохон өндөр хөгжилтэй орнуудын, их хотын амьдралыг залуусын хэв маяг тодорхойлж байдаг гэдэгт эргэлзэх хүн үгүй. Тэр дундаа залуус чөлөөт цаг заваараа гэхээсээ илүүтэй ажил гэрийн хооронд цахилгаан моторт скутерийг сонгон ашиглаж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Худалдаанд олон янзын хэлбэр загвартай, хэлбэр хийц шийдлийг агуулсан цахилгаан скутерууд байна. Эдгээрээс гар цүнх мэтээр бариад явахад амар хялбар, хөнгөн эвхэгддэг зориулалтын цахилгаан моторт скутерийг онцолж байна.

Гартаа бариад авч явах зориулалтын энэ скутерийг “Urm 0” гэж нэрлэдэг. Хоёр эгнээ дугуйн дээрээ өөрөө автоматаар тэнцвэрээ олдог. Иймэрхүү төхөөрөмжүүд АНУ, Барууны орон гэхээс илүүтэй манай улсад ч ихээр ажиглах болоод байна. Гэхдээ тэдгээр бүгдийг үргэлж харж, биедээ ойр байлгах нь асуудалтай байдаг. Том хэмжээтэй байдаг учраас. Харин энэ асуудлыг шийдэж чадсан энэ төхөөрөмжийг Германы нэгэн стартапынхан бүтээж, танилцуулаад байгаа юм. Ажиллах зарчим, хүчин чадлын үзүүлэлт боломжуудын тал дээр энгийн хэрэглээний цахилгаан скутерээс дутах юм байхгүй. Биеийнхээ хөдөлгөөнөөр хурд болон эргэлтүүд тохируулдаг. Хөнгөн авсаархан мөртлөө хөнгөн жинтэй тус скутер 15 км цагийн хурдаар явах боломжийг олгодог. Батарейг нь дүүртэл цэнэглэсэн тохиолдолд 45 минут ажиллана.

Ингэхдээ 20 км зам туулах боломжтой байдаг байна. 6,5 –хан кг жинтэй цахилгаан скутерийг унаж дуусгаад эвхэхийн тулд ердөө 2 хон сек хугацаа л зарцуулдаг байна. Энэ сарын 8-наас үйлдвэрлээд нэвтрүүлж эхлэх юм. Кикстартераар дамжуулан 1175 ам.доллараар худалдаалах юм.

Харин зах зээлд өргөнөөр нэвтэрсэн тохиолдолд үнэ нь өсөж 2350 ам.доллараар худалдаалагдана хэмээн мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гар цүнх мэтээр бариад явж болдог скутер “URM0”  
Үзсэн: 1767 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй