Ухаалаг гар утасны зах зээл дэх шинэ бүтээгдэхүүний гэр бүл улам л өнөр өтгөн болсоор байна. Саяхан цахилгаан тоног төхөөрөмж, ухаалаг хэрэгсэл үйлдвэрлэгч Өмнөд Солонгосын “LG” компани шинэ загварын ухаалаг гар утасныхаа видео танилцуулгыг гаргасан байна. “V40 Thin Q” нэртэй тус гар утсыг 5 камертай болсон хэмээн онцолсон юм.
Lucky-Gold Star үгийн товчлол LG корпораци ухаалаг гар утасны салбарт шинэлэг санааг дэвшүүлэн, үүнийгээ олон нийтэд танилцуулаад байна. Энэ бол нүүрэн талдаа 2, ар талдаа 3 камертай ухаалаг гар утас юм. Компанийн талаас тус шинэ бүтээлийнхээ промо танилцуулгыг албаныхаа цахим эх сурвалжаар дамжуулан үзүүлээд эхэлсэн. Арын үндсэн гурван ширхэг камер нь хэвтээ байрлалд байрлуулсан байдалтайгаар хийгдсэн. Дүрс бичлэг, зураг дарах авах чадал нь өмнөх V30 загвартай харьцуулахад улам нэмэгдсэн гэж ойлгож болно. худалдаанд гурван төрлийн өнгөний сонголттойгоор гарна. Саарал, улаан, цэнхэр гэсэн өнгөнүүд. 6,4 инч хэмжээтэй дэлгэцтэй.
Энэ сарын 3-нд Нью-Йорк хотод болох эвэнтээрээ албан ёсоор олон нийтэд танилцуулна гэжээ. Камерууд нь 13, 16, 20 мп зураг авах боломжтой. Qualcomm Snapdragon 845 processor-оор хангагдсан ухаалаг гар утас юм. Албан ёсны нээлтээ хийснийхээ дараа ерөнхий үзүүлэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллүүд нь гарч эхэлнэ хэмээн мэдээлж байгаа юм.
| LG компани 5 камертай шинэ загварын “V40 THINQ” ухаалаг гар утсаа энэ сард танилцуулна | ||
| Үзсэн: 1557 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.