Шууд Chart

Европын холбоо болон Оросын харилцааг сэргээхэд олон жил хэрэгтэй хэмээн Австрийн канцлер үзэж байна

2018-10-05 13:49:05

Европын холбоо болон Оросын харилцааг сэргээхэд олон жил шаардлагатай гэж Австрийн канцлер Себастьян Курц үзэж байна. Тэрбээр Санкт-Петербург хотод ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, яриа хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчдэд энэ тухай мэдэгджээ.

“Байдлыг муутгахгүйн тулд харилцаа холбоог дэмжих нь чухал, иймээс бид Европын холбоо болон Оросын харилцааг сэргээхийн тулд бүхнийг хийх ёстой, талуудын харилцаанд бий болсон хурцадмал байдлыг намжаахын тулд хүч чармайлт тавих хэрэгтэй, мэдээж хэрэг энэ нь урт удаан үргэлжлэх, хүнд үйл явц, бидэнд үүнд олон жил шаардагдана” гэж Курц цохон тэмдэглэж байна. Австрийн канцлерын хэлснээр, европын зарим нэг орны засгийн газрын тэргүүн нар одоогоор Москватай ямар ч харилцаагүй байна, ингэснээр бүхэлдээ харилцан итгэлцэл алдагдаж байгааг ойлгох хэрэгтэй юм байна. Мөн тэрбээр Сирийн болон Украйны зүүн хэсэгт болж буйд бодитой үнэлэлт дүгнэлт өгөхийг уриалж, Сириэс гадны цэргийн хүчинг гаргах хэрэгтэй гэх Путины үгийг зөв зүйтэй, нааштай үг гэлээ. Путин ерөнхийлөгчийн энэ үг зүгээр нэг санал санаачлага болоод өнгөрөхгүй бодитоор хэрэгжинэ гэдэгт найдаж байгаагаа Курц илэрхийллээ.

Холбооны канцлерын хэлж байгаагаар, европын холбооны орнууд Оростой харилцаагаа сайжруулж, хамтран ажиллахыг хүсдэг, тэд гагцхүү үүнийг хэрхэн эхлүүлэх арга замаа олохгүй байгаа юм байна. Европын орнууд Оростой хамтран ажиллаж, харилцаагаа сайжруулж, тулгамдсан аливаа асуудлыг хамтран шийдсэнээр европ тивд Европын холбоо, Орос хоёр энх тунх мөр зэрэгцэн оршин тогтноно гэдгийг Австрийн канцлер онцоллоо.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо болон Оросын харилцааг сэргээхэд олон жил хэрэгтэй хэмээн Австрийн канцлер үзэж байна  
Үзсэн: 849 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй