Шууд Chart

АНУ Венийн конвенцийн дипломат харилцааны асуудлаарх 1961 оны нэмэлт протоколоос гарч байна

2018-10-05 13:52:41

Палестины автономи АНУ элчин сайдын яамаа Тель-Авиваас Иерусалим руу нүүлгэн шилжүүлсэн хэргээр НҮБ-ын Олон улсын шүүхэд гомдол гаргасантай холбогдуулан АНУ Венийн конвенцийн дипломат харилцааны асуудлаарх 1961 оны нэмэлт протоколоос гарч байна. АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтон энэ тухай мэдэгдлээ.

“Ерөнхийлөгч АНУ Венийн конвенцийн дипломат маргааныг шийдвэрлэх нэмэлт протоколоос гарах шийдвэр гаргасан, энэ нь палестиний автономи Олон улсын шүүхэд Америкийн элчин сайдын яамыг ТельАвиваас Иерусалим руу нүүлгэсэн хэргээр гомдол гаргасантай холбоотой” гэж Болтон хэллээ. Ингэхдээ Болтон “АНУ зөвхөн Венийн конвенцийн дипломат харилцааны асуудлаарх нэмэлт протоколоос гарч байгаа, Венийн конвенцоос бүхэлд нь гараагүй, өөрт хүлээсэн амлалтаа биелүүлэх болно, бусад орнуудаас ч үүрэг амлалтаа биелүүлэхийг хүлээж байна” гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

Сэтгүүлч Болтоноос: АНУ Ирантай байгуулсан найрамдлын гэрээг цуцалж байгаа, мөн Венийн конвенцийн дипломат харилцааны асуудлаарх нэмэлт протоколоос гарч байгаа зэрэг нь Иран болон Палестинтай шууд холбоотой эсэхийг тодруулахыг хүсэхэд: “энэ бол Иран, Палестинтай нэг их холбоотой зүйл биш, энд АНУ Олон улсын шүүхийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байх бодлоготой холбоотой, бид Олон улсын шүүхийг дэндүү улстөржсөн гэж үздэг” гэлээ. Палестиний автономи өнгөрсөн 9-р сарын сүүлээр АНУ элчин сайдын яамаа Тель-Авиваас Иерусалим руу шүүлсэнтэй холбогдуулан Олон улсын шүүхэд гомдол гаргасан.

Палестиний автономийн удирдагчдын нотолж байгаагаар, 1961 оны дипломат харилцаа тогтоох Венийн конвенцид зааснаар, дипломат төлөөлөгчөө илгээж байгаа орны төлөөлөгчийн газрыг энэ төлөөлөгчийг хүлээн авч байгаа орны нутаг дэвсгэрт байрлуулах ёстой юм байна. Ингээд Палестиний автономи АНУ-ыг  Венийн конвенцийг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрөхийг шаардаж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Венийн конвенцийн дипломат харилцааны асуудлаарх 1961 оны нэмэлт протоколоос гарч байна  
Үзсэн: 907 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй