Шууд Chart

Столтенберг: Зарим орон цэргийн зардлаа дотоодынхоо нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэж чадахгүй

2018-10-05 13:55:16

НАТО-ийн гишүүн цөөн орон Уэльсийн дээд хэмжээний уулзалтаас гарсан цэргийн зардлаа дотоодынхоо нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тэнцэх хэмжээг хүргэх шийдвэрийг биелүүлэх чадамжтай гэдгийг НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хүлээн зөвшөөрч байна. Энэ өдрүүдэд Брюссельд НАТО-ийн гишүүн орны батлан хамгаалахын сайд нарын уулзалт болж байна.

НАТО-ийн гишүүн ихэнх орон 2024 он гэхэд цэргийн зардлаа дотоодынхоо нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэх төлөвлөгөөг биелүүлж чадна гэдэгт би найдаж байна, харин зарим нэг орны хувьд ийм чадамж байхгүй л болов уу” гэж Столтенберг хэллээ. Тэрбээр цааш нь хэлсэн үгэндээ: “бид бас бага ч болов ахиц дэвшилд хүрч байгааг энд хэлэх хэрэгтэй, Умард Атлантын цэргийн эвсэл сүүлийн жилүүдэд цэргийн төсвөө хорогдуулж ирсэн бол одоо сүүлийн 4 жил дараалан НАТО-ийн орнуудад цэргийн зардал өсөн нэмэгдэж байгааг бид харж байна, гишүүн бүх орон төсвөө танахаа больсон” гэлээ. 2014 онд НАТО-ийн гишүүн 3 орон цэргийн зардлаа дотоодынхоо нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэх шаардлагыг биелүүлсэн бол 2018 онд НАТО-ийн гишүүн 29 орны 8 нь энэ шаардлагыг биелүүлсэн гэдгийг Столтенберг санууллаа.

НАТО-ийн гишүүн орны удирдагчид 2014 оны 9-р сард Уэльст болсон дээд хэмжээний уулзалтаар хамтарсан тунхаг баталж, үүндээ 10 жилийн дотор цэргийн зардлаа дотоодынхоо нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэх амлалт авсан билээ. Цэргийн зардлаа нэмэх шаардлагыг АНУ олон жилийн турш тавьж ирсэн, тэд европын холбоотнууддаа цэргийн зардлаа нэмж, цэргийн техник хэрэгслийн паркаа шинэчлэхийг шаардсан.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Столтенберг: Зарим орон цэргийн зардлаа дотоодынхоо нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэж чадахгүй  
Үзсэн: 662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй