Оросын агаар сансрын хүчний Сирид өгсөн цохилтын дүнд “Исламын улс” террорист бүлгийн толгойлогч Абу Бакр аль-Багдадийн 4 хүүгийн багыг нь устгасан тухай телевизийн “Аль Арабия” суваг мэдээлж байна. Суваг энэ тухай мэдээлэхдээ сирийн засгийн газрыг дэмжигч сайн дурынхны “Аль Хашд аш-Шааби” бүлэглэлийн захирагч Жаббари аль-Муамарийн хэлснээс иш татжээ.
Энэ хүний нотолж байгаагаар, аль-Багдадийн бага хүү оросуудын Сирид өгсөн агаарын цохилтод амь үрэгджээ. Телевизийн судгийн мэдээгээр, оросын агаар сансарын хүчнийхэн өнгөрсөн сарын 22-нд террористуудын байрлалд цохилт өгсөн юм байна. Оросын тал одоогоор энэ мэдээг албан ёсоор нотлохгүй байна. Өнгөрсөн 7-р сарын эхээр ираны тагнуулынхан Сирид “Исламын улс” террорист бүлгийн толгойлогчийн том хүү Худайф аль-Бадрийг устгасан тухайгаа мэдэгдсэн юм. Гэхдээ “Исламын улс” бүлгийн толгойлогч өөрөө яг хаана байгаа талаар одоогоор ямар ч мэдээлэл алга байна. ойрхи дорнодын хэвлэл мэдээллийн уламжилж байгаагаар, Аль-Багдади аль эртнээс бүлэглэлээ хянахаа болжээ. Зарим нэг хувилбараар тэрбээр уушгины хорт хавдартай гэх боловч хүнд шархдаад хэвтэрт орсон гэх мэдээ бас байгаа юм.
46 настай аль-Багдади хамгийн сүүлд 2014 оны 7-р сард Мосул хотод баасан гарагийн мөргөлийн үеэр Ойрхи дорнодод халифат байгуулснаа зарлах үеэр олны өмнө ил гарсан. Америкийн тагнуулынхны мэдээгээр, аль-Багдади гар утас хэрэглэдэггүй, нэг газар 72 цагаас илүү удаан байдаггүй, хоёр бие хамгаалагчтай, хүний нүдэнд тусахааргүй машин унадаг ийм хүн юм байна.
| “Исламын улс” террорист бүлгийн толгойлогчийн хүүг устгажээ | ||
| Үзсэн: 874 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.