Сүүлийн нэг 7 хоногийн 2 дахь нь гэж тооцогдож байгаа, хүчтэй хар шуурга өнгөрсөн Пүрэв гарагийн оройноос эхлэн Японы Окинава мужийг дайрсан байна. Одоогийн байдлаар, энэ хүчтэй шуурга, Окинава арлын хойд зүгийг чиглэн явж байна. Хар шуурга болж байгаа бүс нутагт салхи 144 км цагийн хурдтай салхилж, хүчтэй аадар бороо оржээ. Үүний улмаас, хамгийн багадаа 8 хүн гэмтэж бэртээд байгаа тухай, орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Мөн, Эрчим хүчний компаниудын мэдээлж байгаагаар, одоогийн байдлаар, Окинава арлын 17 мянган өрх айл, Кагошима мужийн 20 гаруй мянган өрх айл, гэрэл цахилгаангүй, хүчтэй шуурганы улмаас цахилгааны шонгууд унасан, цахилгааны утас тасарсан гэсэн мэдээллийг өгч байна. Мөн, өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээ тэр дундаа хурдан галт тэрэгний үйлчилгээг хязгаарлаад байна. Мөн, Окинава арлыг бусад муж хотуудтай холбох, дотоодын 150 гаруй нислэгийг цуцлаад байгаа юм байна.
Цаг уурчид, Кюшү болон Шикокү арлын өмнөд болон баруун хэсэгт хүчтэй аадар бороо орж, хүчтэй салхилж, үүний улмаас хөрсний гулгаа үүсч болзошгүйг ард иргэддээ анхааруулсаар байна. Мөн, Конг рей хар шуурга, амралтын өдрүүдэд гол газрууд руу ойртон ирж, цаашлаад Японы тэнгисийн эрэг дагуу чиглэх ийм төлөвтэй байгааг анхааруулсаар байна. 2018 оны гарсаар, Япон улсад 25 дахь удаагаа хүчтэй хар шуурга болж байгаа нь энэ юм. Хэдийгээр Конг-рей салхи өмнөх Жэби, Трами хар салхинаас хүч багатай ч их хэмжээний аадар бороо орж борооны улмаас үер, хөрсний гулгалт үүснэ гэж урьдчилан сануулж байна. Хар салхины үеэр орох хур тунадасны хэмжээ, зарим газартаа 250мм хүрэх тухай, цаг уурчид анхааруулж байна. Конг рей хар шуурганаас өмнө, өнгөрсөн 7 хоногт, Японы нутгаар Трами нэртэй хар салхи дайран өнгөрсний уршгаар 4 хүн амь насаа алдаж 200 гаруй хүн гэмтэж бэртэж байсан юм.
| “Конг-рэй” хар шуурганы улмаас 37 мянган айл цахилгаангүй байна | ||
| Үзсэн: 926 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.