Шууд Chart

Microsoft компанийн танилцуулсан шинэ үеийн планшет “Surface Pro 6”

2018-10-07 11:07:33

Компьютер, программ хангамж бүтээн хөгжүүлэгч Майкрософт компани саяхан шинэ бүтээлүүдээ олны өмнө албан ёсоор танилцуулсан. Эдгээрийн дотор шинэ үеийн планшет болох “Сюрфэйс Про 6” олны хүлээлт үүсгээд байсан бүтээлүүдийнх нь нэг байлаа.

Шинэ үеийн планшет “Сюрфэйс Про 6” өмнөх үеийн загвараасаа гаднах тал дээрээ бараг ялгагдахгүй. Гэхдээ дотоод хүчин чадлын үзүүлэлтүүд нь шинэчлэгдэн сайжирсан юм. 12,3 инчийн хэмжээтэй 2736/1824 пиксел нягтаршилтай дэлгэцтэй. Intel Core i5 болон Core i7 гэх 8-дахь үеийн процессортой болж өгсөн. Как компанийн талаас мэдээлснээр, шинэ үеийн хувилбарын планшет өмнөх загвартайгаа харьцуулахад 67 хувь хурдтай болсон гэжээ. Шуурхай санах ойн багтаамж нь 8 болон 16 гб багтаамжтай, харин санах ойн багтаамж нь 128 гб мөн 1 тб гэсэн хувилбартай юм байна. Ар талын хэсэгт байршуулагдсан камер нь 8 мп бол нүүрэн талын камер нь 5 мп болсон байна.

Үндсэн буюу хамгийн бага үзүүлэлттэй Surface Pro 6 - Core i5 процессортой. 8 гб-ын шуурхай санах ойн багтаамжтай, 128 гб-ын санах ойн багтаамжтай SSD карттай. Энэ нь 899 ам.долларын үнэтэй юм байна. Худалдаанд энэ сараас борлуулагдаж эхэлж байгаа бүтээгдэхүүн гэжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Microsoft компанийн танилцуулсан шинэ үеийн планшет “Surface Pro 6”  
Үзсэн: 1505 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй