Роботын төхөөрөмжийн хөгжил хүмүүс бидний гайхшруулсаар байна. Энэ удаад Японы эрдэмтэн зохион бүтээгчид нэгэн шинэ төрлийн “HRP-5P” нэртэй роботын төхөөрөмж бүтээн танилцуулжээ. Энэ робот барилгын ажлыг хийж гүйцэтгэх чадвартай болж бүтээгдсэн байна.
Барилгын зориулалтын энгийн ажлыг хийж гүйцэтгэж сурсан хүн дүрст роботын төхөөрөмжийг Японы “AIST” нэртэй орчин үеийн шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэд зохион бүтээсэн байна. Туршилтаар хавтгай ДСП хавтанг хоёр гараараа барьж, арам зангидсан хананд тогтоон түүнийгээ хадах үйлдлийг хийж үзүүлсэн байна. Гэхдээ 13 кг хүртэлх жинтэй ямар ч төрлийн хавтанг өргөх чадалтай. Эхний загвар роботын туршилт учраас хийх үйлдлээ хэдийгээр төгс сайн гүйцэтгэж байгаа боловч бага зэргийн удаан хөдөлж байгаа нэг дутагдалтай болсон гэж байгаа юм.
Зохион бүтээгч, эрдэмтэд тус роботыг барилгын ажил дээр хийгддэг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц орчинд ажиллуулах зорилготой робот гэсэн байна. Хурд хүч, хийж гүйцэтгэх үйлдлийн чадвар хэмжээг нь нэмэгдүүлбэл барилгын салбарт ажил хөдөлмөр хийх зориулалтаар нэвтрүүлэх боломжтой гэж онцолсон. Одоогоос нэмэлт сайжруулах ажлууд болон судалгаа туршилтын ажлууд үргэлжилсээр байгаа хэмээн мэдээлсэн байна.
| Японы эрдэмтэд барилга дээр ажиллах боломжтой робот бүтээгджээ | ||
| Үзсэн: 775 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.