Завхан аймгийн ахмадын баярын нэгдсэн үйл ажиллагаа өчигдөр Улиастай хотод боллоо.
Дээрх аймгийн ахмадууд сум бүртээ ахмадын баяраа тэмдэглэсэн бол аймгийн төвдөө ахмадын баярын нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж, 24 сумын төлөөлөл 260 ахмад настан оролцлоо. Энэ үеэр сум тус бүрээс аймаг, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэг ахмад настныг Завхан аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа.
Завхан аймаг 2016 онд шинэ ахмадын ордонтой болсон. Тиймээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ахмадын байгууллагын үйл ажиллагаа идэвхижсэн гэж хэлж болно. Тухайлбал, ахмадуудынхаа санал хүсэлтийг сонсох, ахмад настны эрүүл мэнд, нийгмийн асуудалд чиглэсэн олон ажлыг зохион байгуулж байна.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан ахмадуудад гарыг бэлэг гардууллаа. Мөн Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Хүрэлсүхээр ахлуулсан 10 гаруй эмчийн бүрэлдэхүүнтэй баг нийслэл хотоос очиж үзлэг, оношилгоо хийж зөвлөгөө мэдээлэл өглөө.
| Ахмадын баярын нэгдсэн үйл ажиллагаанд 24 сумын 260 төлөөлөл оролцов | ||
| Үзсэн: 932 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.