Орхон аймгийн ЗДТГ-аас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16,2-т заасны дагуу хуулийн хүрээнд Орхон аймгийн эдийн засаг нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулан, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрэвлхагвад өргөн барилаа. Энэ жилийн есөн бүлгийн нийт 232 арга хэмжээг төлөвлөж төслийн саналыг боловсруулжээ.
Орхон аймгийн ЗДТГ-ын баг бүрэлдэхүүн үндсэн чиглэлд тусгагдсан ажлуудыг сайтар нягталсаны үр дүнд хоцрогдож байгаа, биелэх боломжтой ч хөрөнгө мөнгөний шаардлагатай ажлуудыг 2019 оны үндсэн чиглэлд түлхүү суулгахыг зорижээ.
Өмнөх жилүүдэд орон нутгийн хөгжлийн санд жилд 70-80 тэрбум төгрөг тусгагддаг байсан бол 2016-2020 оны хугацаанд 10 тэрбум төгрөгнөөс илүүгүй байна. Тиймээс тухайн санхүүдээ захирагдан, зохицулалттай чанартай, ажлыг хийж гүйцэтгэхийг зорьж байна гэсэн юм. Мөн ирэх жилийн тухайд аль болох босоо удирдлага бүхий хэлтэс агентлагт чиглэсэн ажлаас татгалзах болно гэлээ.
Тэгвэл аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва 2019 оны хувьд шахуу, гол даац өгч ажиллах жил гэдгийг онцоллоо. Өнөөдрийн өргөн барисан төсвийн төсөл нь эцсийн байдлаар биш бөгөөд улсын төсөв, улсын төсвийн тухай хууль батлагсанаас хойш зарим нэг ажлууд нэмэгдэх болно гэсэн юм.
Саяхан хоёр сум, 24 багийн иргэдээс 2019 оны хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх ажлын санал хүсэлт авахад нэгдүгээрт камержуулалт шаардлагатай гэсэн санал эрэмблэгджээ.
Тиймээс хууль зүйн дотоод хэргийн яам, БНХАУ-ын “Хувай” ХХК-тай хамтран аймгийн камержуулалтын ажил гүйцэтгэх, аюулгүй ажиллагааны төв байгуулах, гадна орчин дахь явган болон авто замын тохижилтын ажлууд, иргэдийн ажилгүйдлийг бууруулах, баталгаатай ажлын байр бий болгохыг хүсссэн саналууд удаахаар эрэмблэгджээ.
Тэгвэл дээрх эрэмблэгдсэн ажлуудаас гадна аймгийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 16-18 дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөний 15 дэд хөтөлбөр нь хэрэгжсэн. Цаашдаа нэн түрүүнд хэрэгжүүлэх шаардлагатай дэд хөтөлбөрийн нэг нь хашаандаа хаус дэд хөтөлбөр буюу гэр хорооллыг хөгжүүлэх, анхаарах, гэр хорооллыг дэмжих лобби бүлэг байгуулах саналтай байгаа гэдгийг мэдэгдлээ.
Тухайлбал болзолт уралдаан хэлбэрээр гэр хороллын тохижилтыг сайжруулах, орчин нөхцлийг илүү тав тухтай болгоход анхаарах гэнэ. Дашрамд дурдахад Орхон аймгийн нийт өрхийн 40 гаруй хувь нь орон сууцанд амьдардаг. Гэвч бүгд хувийн өмч бөгөөд СӨХ- дамжуулан дээвэр цоож хаалга, пасад зэргийн ажлуудыг хариуцах ёстой байдаг ч Сөх-ийн ачааллыг төр нуруун дээрээ үүрэлцэн 2016-2018 оны хугацаанд зөвхөн орон сууцны засвар үйлчилгээнд 6.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг байна.
| Орхон аймгийн эдийн засаг нийгмийн чиглэлийн төслийг өргөн барилаа | ||
| Үзсэн: 507 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.