АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн Пхеньянд хийсэн айлчлал ерөнхийлөгч Трамп, Ким Жон Ун удирдагч хооронд дахин дээд түвшний уулзалт хийх нөхцөлийг, уур амьсгалыг бүрдүүллээ гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин мэдэгдлээ.
Мун Жэ Ин ерөнхийлөгчийн хэлж байгаагаар, Солонгосын хойгт шинэ дэг журам тогтож байгаа бөгөөд энэ нь Зүүн хойд азийн аюулгүй байдалд шууд нөлөөлж байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Трамп болон Ким Жон Ун нарын уулзалтын бэлтгэл ажлын талаар хэлэхдээ, энэ уулзалтаас гадна Ким Жон Уны Орост хийх айлчлал, БНХАУ-ын дарга Ши Зиньпиний Умард солонгост хийх айлчлал давхар яригдаж байгааг тэмдэглэсэн байна.
Үүнээс гадна Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ким Жон Ун Японы ерөнхий сайд абэ Шинзотой яриа хэлэлцээ хийхийг үгүйсгэсэнгүй.
| Мун Жэ Ин: Помпеогийн Пхеньянд хийсэн айлчлал АНУ, БНАСАУ-ын удирдагчдын дахин уулзах нөхцөлийг бүрдүүллээ | ||
| Үзсэн: 1027 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.