Шууд Chart

Турк улс Олон улсын валютын сангийн зээлээс татгалзаж байна

2018-10-09 15:15:56

Анкара үндэсний мөнгөн тэмдэгт Турк лирын ханш унасныг дахин зээл авах шалтаг хэмээн үзэхгүй байна. “Түрк улсад Олон улсын валютын сангийн зүгээс зээл авахаас өгсүүлээд бусад техникийн тусламж авах шаардлага байхгүй, иймээс цаашид Анкара зээл авахаар Олон улсын валютын санд огт хандахгүй” гэж Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан мэдэгдлээ.

“Турк болон Олон улсын валютын сангийн зам огтлолцох талаар ярих хэрэггүй, энэ сэдэв үүрд хаагдсан” гэж Туркийн удирдагч хэллээ. 2002 онд Турк улсын Олон улсын валютын санд төлөх өр 23,5 тэрбум доллар байсан, 2013 онд тус улс Олон улсын валютын санд төлөх өрөө бүрэн дуусгаж, тэр цагаас хойш зээл авах асуудлаар яриа хэлэлцээ хийхээ больжээ. Гэтэл сая өнгөрсөн 8-р сард Туркийн лирын ханш эрс унасантай холбогдуулан Олон улсын валютын сангаас зээл авах яриа нэлээд идэвхтэй сөхөгдөж ирсэн байна. Мөнгөний ханш унаснаар инфляци өсөж, өнгөрсөн 9-р сард Туркд хэрэглээний үнэ 24,52 хувь өссөн байна.

Туркийн мөнгөн тэмдэгтийн ханш унасан нь Анкара, Вашингтоны харилцаа хурцадсанаас, тухайлбал АНУ Туркийн хөнгөн цагаан болон гангийн импортын татварыг тус бүрээр 20 болон 50 хувиар нэмснээс үүдэлтэй. Анкара өөрийн зүгээс АНУ-ас орж ирдэг 533 сая долларын үнэ бүхий 22 төрлийн барааны татварыг нэмсэн. Үүнд тамхи, архи, автомашин, гоо сайхны бараа бүтээгдэхүүн, цагаан будаа, жимс оржээ.    

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Турк улс Олон улсын валютын сангийн зээлээс татгалзаж байна  
Үзсэн: 741 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй