Технологийн хөгжлийг илтгэх нэгэн гол салбар бол мэдээж компьютер тоглоомчдын шинэ загварын компьютер юм. Энэ хүрээнд маш олон төрөл загварын, хүчин чадал үзүүлэлттэй суурин болон зөөврийн компьютер шинээр төрөн гарсаар байна. Саяхан дэлхийн шилдэг компьютер үйлдвэрлэгч Америкийн “Dell” компани геймэруудад буюу компьютер тоглоомчдод зориулагдсан шинэ үеийн нөүтбүкээ танилцуулсан байна. Энэ бол “Элиэн Үэр” төрлийн дараагийн шинэ хувилбарын “Alienware M15” нэртэй нөүтбүк юм.
Дэлл компанийн хөгжүүлэгчид шинэ загварын нөүтбүкээ танилцуулахдаа хамгийн нимгэн мөн хамгийн хөнгөн хэмээн онцолсон. Тодруулбал, ердөө 2,3 кг жинтэй болсон гэжээ. Дэлгэцний хувьд 15,6 инч хэмжээтэй болж өгсөн. Дэлгэцний хүрээ нь бүхэлдээ нимгэн болсон тул дэлгэцний хамрах хүрээ улам тэлж өргөн том болсон байна. Зузаан нь ойролцоогоор 2 см гэсэн юм. Үүнээс гадна кэйбоард буюу гарны хэсэгт шаардлагатай бүхий л үйлдлийг гүйцэтгэх зориулалтын товчлуурууд цөм багтсан гэжээ. Дэлгэцний үзүүлэлтийн хувьд Full HD болон 4K Ultra HD гэсэн 2 хувилбартай. Худалдан авагчдад зориулан 2 төрлийн хүчин чадалтай процессорыг санал буулгаж байгаа юм. Нэгдүгээрт Intel Core i5-8300H бол 2-рт i7-8750H гэсэн процессор байгаа юм байна. Гэймэруудад хамгийн хэрэгтэй хэрэгцээ шаардлага бол мэдээж дүрс бичлэгийн хүчин чадлын үзүүлэлт, хурдыг илтгэгч видео карт байдаг. Тэгвэл үүнд, Nvidia GTX 1060, 1070 Max-Q гэсэн үзүүлэлттэйг онцолжээ.
Ram буюу шуурхай санах ойн багтаамж нь 32 гб хүртэл хэмжээтэй байгаа. Харин санах ойн багтаамж нь SSD, HDD гэсэн хувилбараас 1 тб хүртэлх багтаамжийг сонгон хэрэглэж болно. Батарейг нь нэг удаа дүүртэл цэнэглээд тасралтгүй 13 цагийн турш ажиллах боломжтой гэжээ. Энэхүү шинэ төрлийн нөүтбүк тун удахгүй, тодруулбал ердөө 2-хон долоо хоногийн дараа зах зээлд худалдаалагдаж эхэлнэ. Үнийн хувьд хэрэглэгч, захиалагчдынхаа гарт 1300 ам.доллараас эхлэн хүрч очно хэмээн мэдээлжээ.
| Тоглоомчдод зориулагдсан нөүтбүк “Alienware M15” | ||
| Үзсэн: 803 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.